Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 18 February 2013

Аархаад байж дээ

Цагаан сараар ах настай амандаа сахалтай ах, эгч, хамаатан садан уруугаа ярьсан чинь хөдөөнийхөн бүгд нэг ижил Hi Tone-тэй болцон байсын.

Тэгсэн чинь ёстой тасархай дуу байсан байна ш дээ. Нэг хэсэг Толин хул гэж баахан самсаагаа шархируулаад дараа нь Би Монгол эр хүн гэж бас баахан дэрвээд одоо Аархал гээд баахан дэрвэх нь ээ.

Дууны үг, дуучны хоолой энэ тэр нь бол үнэхээр хэлэх үг алга. Яаж ингэж хүний сэтэлийг хөдөлгөж, жинхэнэ эр хүний бахархал морийг хүртэл оруулаад гоё болгож чадсан юм бэ тээн.


Төрмандах хүртэл дуулахдаа хамрын самсаа нь шархираад байсан бололтой харагдана кккк. Бүр нэг сэтгэлээсээ аархаж ч дуулсан юм шиг. Бүр сэтгэл хөдлөөд, бүжиглэмээр хүртэл боллоо ш дээ. Биелгээ хийхэд ч болмоор ч юм шиг.

Дууныхаа нэрийг Монгол бичиг, Крил хоёроор бичсэн нь бас их таалагдлаа.

Бид нар өөрсдийгөө дээд тэнгэрийн л гээд байдаг. Гэтэл энэ морь гэдэг амьтны нуруун дээр салхи     сэрвүүлж давхиж энэ их хийморьлог, золбоо хийморь нь ирдэг байх гэж гэнэт бодогдов.

Морьгүй бол Монгол хүн нээрээ юу юм бэ тээн. Hummer Jeep унаад ч тэр их хийморь, золбоо гэдэг юм байхгүй ш дээ.

Тэр цойлж байгаа, янцгааж байгаа энэ тэр нь үнэхээр тэнгэрлэг хүлэг гэдэгийг харуулах юмаа.

За тэгээд аархаад байж дээ. Гэхдээ зөв аархацгаагаарай. Зарим хүмүүс энэ дууг сонсохоор ёстой нэг лаамаар санагдахын гэхийн. Энэ лаана гэдэг үг чинь одоо юу гэсэн үг юм бэ?

4 comments:

  1. хүмүүс нэг ийм дуу яриад байсынмаа ... сонсы байз

    ReplyDelete
    Replies
    1. Эрчүүд дунд их ХИТ болсон байна лээ.

      Delete
  2. Gabriel's oboe-g sonsoj baina. Bas l goe duu he he! ;) (youtubeer duuren bii)

    ReplyDelete