Би бол аль альныг нь унаж үзсэн. Мэдээж би тэмээндээ илүү оноо өгнө. Би угийн техник талдаа муу хүн.
Цасны мото бол сайхан хурдан юм билээ. Цасан дотор бол зүгээр шунгинадаг юм билээ. Манайд гэмээ нь бол алхах ч үгүй. Учир нь энд чулуу байдаггүй. Дан мод учираас сайхан.
Манайд бол ганц чулуу цохиод л тэгээд будаа болно гэсэн үг. Түүний оронд тэмээгээ унаад сажилж байх ч нээх сайхан жаргал юм шүү дээ.
Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг чинь зүгээр ч нэг хэлээгүй л байх.
Би энэ тухай бичсэн шалтгаан нь энд цас ороод мотогоо унаад эхлэхээр бөөн осол гардаг байхгүй юу. Энэ жил бүр их гарч байгаа гэнэ.
Ингэж давхихаар чинь одоо осолды ш дээ |
Одоогийн байдлаар хөдөлмөрийн насны нэлээд хэдэн хувь хүрэх залуучууд энэ мотоноосоо ойчоод шагайгаа мултлаад, хөлөө хугалаад хэвтэж байгаа гэнэ. Тэрэн доторо хүүхнүүд бас зөндөө байгаа юм байна.
Анх удаа цас ороогүй, анх удаа ийм мото үзээгүй болохоор бодох, санах юм их. Анхаарах юм их.
Юу гэмээр юмб дээ. Намайг нүдээ нээхэд би тэмээ унасан явж байлаа. Эд нар нүдээ нээхэд цасны мотон дээрээ л байсан байхгүй юу.
Тэгэхээр ингэж их осолдоод байдагыг би их буруушааж байна л даа. Хүн юугаа унах нь хамаагүй ч туршлагагүй юм шиг ингэж олнооро осолдох чинь бол бас л эмзэг байгаа байхгүй юу.
Өнөөдөр тэмээгээ нээх санаад бичлээ.
Соньхон зэрэглээт говь минь
Солонгын долоон өнгөтэй дээ хө
Солби хүрэн ат минь ээ хө
Сарын газраас жонжоотой доо хө
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment