Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 18 January 2013

Ичингүйрэн бадайрлаа

Ха ха ха нээрээ ичих булчирхай өнөөдөр аймаар их ажиллалаа.
Энэ Солонгос ресторанд ганцаараа очиж Бибимбаб идсээр байгаад менежэр нь намайг андахгүй болчжээ. Би яаж мэдхэв дээ.

Өнөөдөр өдөр ганцаараа дэгдээл очсон чинь нэг шинэ үйлчлэгч бололтой залуу захаилга хийгээгүй бол 30 минут хүлээ гэхээр нь хүлээж байгаад л идье гээд зогсож байлаа.

Тэгсэн нөгөө менежер нь намайг харсанаа өө та ирцийм уу гэж авдын ха ха ха ха ха. Би ч дуугайхан тиймээ гэчээл эгэл даруухан төрхөөрөө орчлонг зөөллөөд мишээж байлаа.

Үүдэнд нь 10 гаруй хүн ширээ сулархыг хүлээж байсан чинь нөгөө менежэр нь би танд суудал олноо ор ор гэж авдын ха ха ха.

Хүмүүс ард гайхаал үлдсэн байлгүй. Би ч нэг сайн ичиж аваал, улайраал ороод явцан.

Надад нэг суудал гарагж өгсөнөө хөөрхий минь гүйгээд л байхын, гүйгээд л байхын.

Гар бариад бугуй барина гэгчээр оочер дайрч орж ирчээд утсаар чинь нэг ярчих уу гээл аваад хаясан.

Тэг тэг гээл  тэгсий ш дээ. Хоёр цаг хоол идээд гархын хооронд ичих булчирхай минь завсар зайгүй ажилласаар байгаал гарлаа даа.

6 comments:

  1. Darhan hereglegchiin erh yambiig hundetgeliin hem hemjeeg n barij sain edlehed muugui ee.

    ReplyDelete
    Replies
    1. Санаа зовоод орой нь харин нэг эгчийг олоод дагуулж очиж хоол идсэн.

      Delete
  2. Replies
    1. Яахав дээ. Байнга идэж чадахгүй болохоор халбага бүрийг амталж идий ш дээ.

      Delete
  3. хэхэ яады .. хаха..

    ReplyDelete
    Replies
    1. Орой нь очсон залуу бас таниал хэрэгтэй юм байна уу майна уу гээл байсан хөөрхий

      Delete