Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 22 January 2013

Ганц удаа улс төрдий

90-ээд онд тог нь тасардаг, асуудал гардаг байсан Даланзадгад хот 2013 онд ч тог нь тасарсан, байрны паар нь хөлдсөн, утасаа цэнэглэж чадахаа байсан, орон сууц, албан газрууд халаалт байхгүй нөгөө л нэмнэсэн, лаа барьсан, Land Cruiser унасан говьчууд болж хувирчээ.


Даланзадгад хотын Дулааны Цахилгаан Станч өнгөрсөн зуунд асуудал байсаар ирсэн, шинэ зуунд ч асуудал байсаар өнгөрөх бололтой.

Чухамдаа 1996-1998 онд Даланзадгад хотод Солонгосчууд хэдэн зуун дамжин хэрэглэх Дулааны Цахилгаан Станц барьлаа.

Энэ мэдээж Даланзадгадчуудад том амжилт болж байсан.

Удаагүй дээ. Зарим хүмүүс санадаг байх. Шинэ Дулааны Цахилгаан Станц барьснаас хойш гарын таван хуруунд хүрэхгүй жилд нэгэн Цагаан Сар болох гэж байхад нөгөө сайхан станц нь битүүний билэгт сайн өдөр эвдрээд Даланзадгадчууд буузаа идэж чадалгүй, гэсгээж шинэлж байлаа.

Тэр үед хүмүүс бухимдаж, цухалдаж байлаа. Ёстой тэр дор нь ДЦС барьсан компани, даргыг шүүгээд учирыг олж, хужирыг тунгаах шинжтэй байсан ч энэ өнөөдөр зүгээр л замхрал болон үлджээ.

Бүхэл бүтэн 15 жил, хүний амьдралын нэгэн үе мөч өнгөрсөн байхад Таван Толгой, Оюу Толгойг газар нутаг дээрээ агуулчихаад өнөөдөр тоггүй, харанхуй амьдарч байна гэдэг үнэхээр гутамшиг бас аюумшиг юм даа.

Энэ бол 3 дахь удаагаа улиран сонгогдож байгаа Засаг Ноёны ажилын тайлан бэлэн харагдаж байгааг бүрэн илчилж байна гэж дүгнэж байна.

Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар арай өөр аагтай аавын хүү, ээжийн охин энэ нэг идэж уусан ноёнг тогшоод гараад ирэх болов уу гэж горьдож байлаа, итгэж байлаа. Үгүй юмаа.

Тэр байтугай эрх дарх ямбатай Засаг Ноёнтой өрсөлдөх цээжтэй аавын хүү гарч ирээгүй юм байх. Чухамдаа үр дүн нь хуучин Засаг Ноён бэл бэнчингээрээ далайлгаж гарч ирсэнд оршиж байгаа бололтой.

15 жил тоггүй, харанхуй амьдарчихаад Даланзадгадчууд хуучин Засаг Даргаа сонгосон гэхэд та нар итгэж байна уу? Өт хүртэл биед нь хүрэхээр арвалздаг гэгчээр захын сумаас долоон доор, харанхуйд амьдарч байгаа хүмүүс багтраад, дэлбэрээд дуусах цаг хэдийнэ болсон.

Энэ бүхний учир баяжиж, дэлбэрэхээ урьтал болгосон засаг ноён түүний хамсаатангууд ямар муухай ард түмэнг доорд үзэж байгааг бэлээхэн илчилж байна.

Би гайхлаа. Ямар мөрийн хөтөлбөр энэ ноён гаргаа вэ гээд сураглатал Да Хүрээ хүртэл засмал зам тавихын гэнэ. Тэгээл болоо. Яг үнэндээ зам тавьдаг компани нь хүүгийнх нь компани юм гэнээ зайлуул.

Зүгээр л нэг зам тавиад хаяья гэвэл хэнд ч гэсэн хэдэн төгрөг өгөөл тавиулчий ш дээ. Үгүй юмуу.

Гол нь тэр засмал зам гэдэг чинь байнгын арчилгаа, тордолт шаарддаг, явуулын ажил шүү дээ. Үүнийг ухаарч мөнхийн сайхан замтай байлгаасай гэж Засаг Ноёнд биш бурхан тэнгэрт итгэвэл арай дээр юм шиг байна.

Ирэх 4 жилд Засаг Ноёнг юу хийхийг нь харах биш хэрхэн яаж баяжихыг нь нотлох үлдлээ. Итгэлийн утас, сэтгэлийн сүү аль хэдийн АН-тай чинь цуг алдран алга боллоо Засаг Ноён мину.

Даланзадгадчууд өнөөдөр тог цахилгааны асуудалдаа зууралдан бүдэрч явахад нь хэдэн шарууд хоёр сайхан толгойг нь салгаад, юмуу мөлжөөд аваад явлаа даа. Сүүлд нь дурсаж ярих юмтай л юм даа эвий эвий.

Тог цахилгаандаа ч хүрч чадахгүй байгаа ард түмэн буюу Засаг Ноёнгоороо ажилыг нь хийлгэж чадахгүй байгаа ард түмэн, газар нутгийнх нь хэсэг дээр тонгочиж байгаа толгойнуудад  үг хэлэх нь байтугай өмнөөс нь ч харч чадахгүй л явна. Энэ бол өөрөөр хэлбэл нөгөө үлгэрийн далай, дэлдгэрийн авгай гэдэг чинь энэ шүү дээ.

5 comments:

  1. Хэтэрхий хот руу чиглээд хөдөөгөө, тэр байтугай бүр уул уурхай гол цөм болсон газраа зөнд нь орихичихсон. Ядаж байхад хөдөөний иргэд маань сонгуулийн үеэр ирээдүй, амьдрах орчноо сайжруулахаа бодохгүй, тухайн үе өнөөдрөө хараад нөгөө л улиг болсон хүнээ сонгоод байдаг болохоор сонгогдож байгаа хүн нь хүртэл хийсэн юмгүй, зөвхөн өөрөө хөлжөөд дуусах юм.

    ReplyDelete
    Replies
    1. Манай улс төр шиг забаан юм байхгүй байхоо кккккк. Ёстой нэг хэлэх үг ч олдохгүйм доо.

      Энэ хүмүүсийн санал ер нь шударга болж байгаа гэдэгт бас л эргэлздий ш дээ. Үнэн нээрээ хумсын чинээ ч итгэж чадахгүйм даа.

      Delete
  2. Dalanzadgad got gej ochij uzeegui gazar yumaa, bodvol busad aimgiin tovtei adil baih.
    Oo manai sumand bas l adilhan, tog tasrahaar hamag amidral zogsoj bgaam, klonk ni benzinee ogch chadahgui, emneleg domlog buur ch yariltgui.
    Odoo ingeed tsahilgaan stanz haraad suuj bhaar nar sar salhi ashigladag technik baival zugeer yumaa tee. Germand minii tanidag 1 kompani sens hiij bgaa,(jijeghen) gaigui unetei odoo turshaad l bgaa yum bn lee. Mongold ih heregtei bainga salhitai bdg gazar.1 sumand 2iig zoochihoor tognii hetegtseegee hangachihaar.

    ReplyDelete
    Replies
    1. Ядаж тасардаггүй тогтой болчихвол бусад нь ч одоо дүүрч дүүрч. Гэтэл тоггүй болохоор чинь МЭӨ үеээс ккккккк ялгагдахгүй л болчих юм байна ш дээ.

      Уг нь тэр нэг сэнс мэнс гээл гадуур дотуур судлаад л байх шиг байгаан. Даанч тэгээд дээгүүр идээд дуусч байгаа байлгүй дээ.

      Delete