Энд хулхидаж байсан Хятад хүүхэнтэй өлийн даваан дээр ёстой эвгүй таарлаа даа ва ха ха ха ха ха ха ха ха.
Эд нарыг чинь ийм сайн хүн таньдаг гэж яаж мэдхэв дээ.
Би тэр дэлгүүр хавьцаа явж байлаа. Гоо сайхны тасаг уруу ойртвол баригдана гэдэгээ мэдээд алсуур даялаал явж байв.
Бас гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг бас жаахан тиймэрхүү. Тэгээл сайхан Il y a des jours comme ça гэцэн дуу аялаад явж байсан чинь яг булан дээр нөгөө Хятад хүүхэнтэй бүр хаашаа ч нүүрээ хийх газаргүй болтлоо халз тулгараад ва ха ха ха ха ха ха.
Тэрхэн хэдэн хоромд ямар их юм бодогдовоо. Юугаа хийж тэгж хүнд худлаа хэлэвээ. Нэг нүүрний хөвөн аваад явчихгүй дээ энэ тэр гээд их л олон юм бодогдов.
Тэгээд би чинь юу ч хэлж чадахгүй амаа ангайгаал зогсцон. Тэгсэн чинь нөгөөх чинь:
-Ни Хао
Ва ха ха ха яг намайг Хятад гэж андуурсан байна зүйтэй гэж тэр зуурхан аймаар сэтгээд тэр хүүхнийг анх удаагаа харж байгаа хүн шиг надтай ярьж байгаа юм уу гэсэн шиг царай гаргаад үнэхээр алмайрна гэдэгийг харуулав.
Тэгсэн нөгөөх чинь өмнөөс Францаар:
Би тантай дэлгүүрт л уулзаж байсан юм байлгүй. Нээх танил царай харагдаад тэгсийн гэж авсан.
Би ч бүр мэл гайхдаг царайгаа улам итгэлтгэйгээр харуулаад ухран ухран ухран булангаар далд орлоо доо.
Нээх сүрхий инээгээл Ни Хао гэсий ш дээ. Нээх хөөрхөн. Дараа хөвөнгөө жинхэнээр нь дуусахаар хайрцаг хөвөн авч тэр нэг эмэгтэйн өр зүрхийг зөөллий дөө.
Тэмээ гэдэг амьтан буга эвэрийг минь авчирч өгнө гээд домогт гардаг шиг утсаар ярьсан хүүхэн ирж бараа авна гэсэн гээл хараад зогсож байгаа юм шиг санагдав. Эвий дээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
odoo martsan baihoo kkkk
ReplyDeleteАа мэдэхгүй нүд нь тормолзоол байна лээ ккк.
Deleteмартсан дээр нь хая хая хая хая хая
ReplyDeleteДараа очиж нүглээ наминчилхаар шийдсээн хө.
DeleteТэгээд дахиад танихгүй, мэдэхгүй царайлаад хулхидчихсан байна шд хэхэ
ReplyDeleteХарин тийн муухай гэдэг нь ккккккккккк
Delete