Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 28 January 2013

Гуравны нэг

Одоо хаашаа юм бэ? Зургаан сар энэ бичлэгийг бичих гэж хүлээсэн хэрэг үү?

Ирэх хоёр жилд ёстой том том том том алхаад явчий гэж төлөвлөж байна. Бүр тархи толгойнд өнгөтөөрөө урсаал урсаал явжий ш дээ.

Ганцаараа ярьдаг хүнд энэ төсөл бүр их хэрэгжихэд ахицтай нөлөө үзүүлэх бус уу?

Би сониноос ганцаараа аймаар их ярьды ш дээ. Энэ одоо хүйтэн булгийн усанд өдөржин шумбан тоглож, хөгжөөнт бага насаа хурганы бэлчээр дээр тонгочиж өссөний арвин буян байлгүй дээ.

Тэгээд яасан гэхээр ирэх хоёр жилийнхээ ажил, хичээл, хөдөлмөр, хайр дурлал бүгдий нь дүрслээд шууд яриад яриад, дуудаад дуудаад явчихаж байна даа. Ердөө л энэ.

За тэгээд дараагаар нь гуравны хоёр, гуравны гурав гэсэн өлзий бэлэг дэмбэрэлтэй бичлэг та нар маань уншихийг хүлээж, би бичих гэж догдолно гэж найдаж байна.

Учир утгагүй ийм тийм гээд бичих бас болоогүй ш дээ. Аан гэхдээ ер нь бол хонгилын үзүүрт гэрэл асчихлаа гэсэн үг.

Би өчигдөр энэ юм төлөвлөх, сайхнаар бодож, бүр ургуулах гэдэг юмыг нэг эгчид утсаар ухуулж ойлгуулах гээд сүүлдээ загнуулаад. Намайг Монголд байхгүй болохоороо тэндхийн амьдрал мэдэхгүй гадаадын сайхан юм бодоод байдаг гэнээ.

Юу вэ энэ чинь одоо энэ гадаадад чинь гэдсээ илээл, жаргаал хэвтэж байгаа хүн хаана байгаа юм бэ?

Би ми одоо ээжийгээ санаад энд бэтгэрээд бөөстөж, хуурстаад сүйд болжий ш дээ. Ямар азаар энэ бөөс, хуурс нь алга болцын.

Өчигдөр орой тэгээд загнуулахгүй юу. Тэгсэн өнөө өглөө нэг Кюбэк хүн танай Монголд чинь аймаар ядуу гэсий ш дээ. Интернэт байдаг уу гэж асуугаад.

-Уучлаарай та Монголд очиж үзсэн үү?
- Үгүй
-Тэгээд юу гуцаад байгаа юм бэ гээл хэлцэн.

Тэгсэн үдээс хойш бас нэг Кюбэк хүн бла бла бла бла бла гэж мөөрч өгдийн. Тэгэхээр нь та нар бол уул шугамандаа ..................... хүмүүс ш дээ гээл шууд хэлцэн.

Тэр хүний зүрх нь зогсох дөхсөн байх. Бодвол амьдралдаа анх удаа Ази тэгээд эмэгтэй хүнээр тэгж хэлүүлсэндээ гутраад мажийх дөхөж байгаа байлгүй.

Монголд очиж үзээгүй байж дуугай л бай л даа тийм биз дээ. Цаагуур чинь Монгол улс эрчимтэй хөгжиж байна, хөгжихөөс нь өмнө очиж үзье гээд хүмүүс онгоцны билетэндээ оочерлоод зогсож байхаад өөдөөс олон юм яриад нөгөө шударга хүн нь яахав дээ түс тас гээл хэлчихийн.

Тэгээл гэртээ ирсэн чинь энэ гурван хүсэл, мөрөөдлийн маань нэг нь биелцэн үр дүн нь гарсан цахим шуудан ирэхээр нь ингээл сайхан аз жаргалаа, бас муутай сайтай нь та нартайгаа хуваалцаж байна даа.

Та бүхний маань мөрөөдөл бүхэн биелэх болтугай!

8 comments:

  1. Hey jaahan dotuur tamirtai baihgui bol tsaashdaa naaduul chine eldveer havchij magadgui shuu!! Bas naana chine ajil surgaltaar ochison busad Mongolchuudad haltai baij bolno. Shar chutguruudtei muu sanaatai taaruulsan chutgur shig l baival zugeer.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ тэр муу санааг чинь сурах гээд сурах гээд чадахгүй энэ шүү дээ.

      Delete
  2. ugluu orj ireh bolgond shine beegii bdgsan san san

    ReplyDelete
  3. hehe yag yu bieleh tuhai sain oilgosongui :P . tehdee yuuu vee internettei yu ch geh shig. manai internet sard 20.000 MNT orchim tolohod australia-d sard 100 AUD toldog internetees hurdan gej jigteihen saihan bdiishd kkk. manai tendhiin neg ozzy l mongoloos humuustei skype-aar holbogdohoor tednuus danda a video hiigeed ter ni barag HD bhiimaa l geed bdiin kkk

    ReplyDelete
    Replies
    1. Би бас зориудаар ойлгогдохооргүй бичсийн хэ хэ хэ. Харин тийн аймаар өджийгаа байхгүй юу даа кккккккк.

      Эндхийн нэт хурдан гэхдээ үнэтэй сард 100 гараад явна шүү даа. Юу ч хийгээгүй байхад л тэр.

      Монгол хурдан хөгжөөд байнаа гээд шуугиж байнаааа

      Delete