Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 30 January 2013

Аймшигийн хануг яаж үздэг юм бэ?

Аймшигийн хану үзэх өчүүхэн ч зүрхгүй байж нээх сонирхохыг нь яанаа.

Тэр нөгөө Монголын хамгийн аймшигийн хану Хана энэ тэр гэдэгийг чинь би нэрийг нь сонсоол шууд орон доогуураа орды ш дээ.

Нээх сонин тэр нэг муухай, аймаар хэсэг нь дандаа бодогдож байдагын сонин.

Тэгээл би чинь бараг л хүүхдийн хану үздэг хүн шүү дээ. Hobbits дээр тэр нэг муухай боохой унасан балиар царайтай хүн ямар сэжиг гоожмоор гээч.

Бүр болдог бол тархинаасаа шууд устгах гэсэн товч дармаар ш дээ.

Өнөөдөр нээх гоё хану байх гээд нэг хану эхлүүлчихсэн чинь аймшигийн болоод явчихлаа. Ядаж байхад шөнө болчихын. Одоо яаж ч унтдагын байгаан.

Гол сэдэв рүүгээ орий.

За яахав олон хүн энэ тэртэй арзагнаад үзлээ гэж бодоход нөгөө олон хүн чинь дандаа хамт байхгүй болохоор нөгөө аймшигийн хануны аймаар хэсэг нь буцаал ороод ирдий ш дээ.

Тэгээд би чинь ерөөсөө дандаа дуулж, хуурдсан, тоголсон наргисан, элдэв муу муухай дүрсгүй хану үздэгийнмаа.

Өнөөдөр ганц Монгол хану үзчий гээд цахимнаас хайсан чинь дандаа аймшигийн хануу таараад бүр сөхөж ч чадсангүй.

Би чинь явж явж хошин шогийн төрлийн үзэгч юм уу хаашаа юм.

Нэг бөө мөөтэй Монгол хану байдаг ш дээ. Нэг хүү гараал байдаг. Тэрийг би хэдэн онд ч билээ үзчихээд тэр нэг эвгүй хэсгээс нь гарах гэж, түүнийг мартах гэж бөөн юм болсы ш дээ.

Тэгээд түүнээс хойш аймшигийн хану үзэхээ болсьон. Хүмүүс инээгээл үзээд байды ш дээ.

Тийм зүрх зоригтой юм болов уу? Эсвэл зүгээр л нэг дүрс гээд өнгөрөөчихдөг юм уу?

Бүр эсрэгээрээ би нээх эргүүлж, тойруулж бодож модоол домбоотдог байхоо доо.

7 comments:

  1. би бас үзэж ерөөсөө чаддаггүйшт

    ReplyDelete
  2. аймшгийн киног байна шдээ, дууг нь хааж байгаад л үзхээр инээдмийн кино болж хувирдаг шд.

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха дүрс нь харагдаад би бол дуу авиа зохиогоол бодоод байх байх ккккк.

      Delete
  3. би бас айгаад үзэж чаддагүй. санаандгүй үзсэн тохиолдолд толгойд үлдсэн mental image-ийг арилгах гэж бөөн юм болно... сүнс этр гайгүй, баахан цус нөж болоод ирэнгүүт тэгээд будаа.
    үздэг хүмүүсийг ихэд сайн мэдрэлийн системтэй байхаа

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Хүмүүс тоохгүй л үзээд байхын. Би бол үзэхгүй зугатааж байгаа юм чинь.

      Гэхдээ нөгөө ханугаа үргэлжлүүлээд үзэж байгаа. Нээх ч аймаар биш юм байнаа бас.

      Бүхэл бүтэн ханун дотор ганц хоёр тийм юм байх байлгүй дээ.

      Delete
  4. Аймшгийн кино албатай юм шиг үзчихээд дараа нь харанхуй газраар явахдаа албаар аймаар хэсгийг нэхэн санаж өөрийгөө айлгаж явдаг хүн шүү дээ би бол хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Би бас тэгнээ. Тэнэг юм шиг л бүр ургуулж бодно гээч.

      Delete