Сайхан баярлацгаасан биз дээ. Би ч бүр архагшаад бууз ч хийж идсэнгүй.
Өчигдөр өглөө Монголд он солигдож байхад жаахан сэтгэл хөөрөөд энд он солигдсон чинь сэтгэл хөөрдөггүй гэнээ.
УБ тв шууд үзэх гэсэн чинь гацаад тэгсэн Монгол тв гацахгүй гарч байсан байна лээ ш дээ. Баярын мишээлийг дуусах гэж байхад нь л үзлээ.
Тэр Төрийн Соёрхолт Болдтой дуулаад байгаа хүүхэн хэн бэ? Шуранхай хамтлагийн хүүхнүүдийн нэг мөн үү?
Тэгээд яахав ёсыг бодож 11-45т сэрүүлэг тавьж байж босоод улаан, ногоон, цагаан өнгийн лаа асааж байгаад он солигдоход хүслээ шивнээд, 400 гр алимны дарс байснаа задалж уучаал буцаад унтаад өглөө.
Одоо өнгөрсөн жил 365 бичлэг шахсан бахдам амжилтынхаа учир шалтгааныг тайлбарламой.
2011 оны сүүлээр нэг л нэг сайхан бичдэг болмоор санагдлаа. Amazon-оос 3 ширхэг хэрхэн сайн бичдэг болох вэ гэсэн үнэгүй ном Kindle-дээ авч уншлаа.
Тэр гурав юу гэж байсан бэ гэхээр ерөөсөө л бич, бичээд байх хэрэгтэй. Ердөө л энэ.
Өдөр болгон 3 өгүүлбэр ч гэсэн бичиж байж хэмээнэ сайн бичдэг болно гэж өгүүлсэн байлаа.
Гэнэт бодов. Хаанаа, юугаа тэгж бичих билээ гэсэн чинь хайрт блог минь гэнэт санаанд ороод ингээд өдөр бүхэн бичлэг бичихээр өөртөө ам, тангараг тавиад биелүүлсэн минь энэ.
Дөнгөж сая 2012 оны анхны болоод сүүлийн бичлэгээ харьцуулж уншихад ямар ч байсан хонгилын үзүүрт гэрэл туссан юм шиг санагдлаа.
Нэг сумаар нэг биш нэлээд хэдэн туулай буудаж амжжээ. Цаг хугацааны мөч бүхэн эргээд хайрлам бас өхөөрдөм дурсамж болон үлддэг учираас 365 бичлэг маань сайн сайхан бас саар бүхнийг агуулсан адал явдалт түүх болон үлдлээ.
Хэрэв та бүхэн ажигласан бол би энэ 365 бичлэгтээ нэг ч удаа бичих сэдэв олдохгүй нь гэж дурьдаж байгаагүй.
Учир нь үнэхээр тийм бодол орж ирж байсан уу гэвэл ТИЙМ. Харин асуудлаас гарахад арга зам байсан уу гэвэл зөндөө байсан, түүнийг олж чадсан.
2013 онд өдөр бүр бичлэг хийнэ гэж амлаж чадахгүй. Харин өгөөж, үр шим ихтэй бичлэг богино хугацаанд оруулж байна гэдгээ амлаж байна.
Шинэ ондоо блог ертөнцийн бал бурам шиг бичлэг түм бумаараа нэмэгдэх болтугай гэж ерөөе!
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Mongol tv yaj uzeh ve helj uguuch
ReplyDeleteAlisha
http://asuultserver.com/mongolduu/FLVvideo/livetv_mongol.php
DeleteЭндээс үзвэл гацахгүй сайхан гарч байна лээ.
Bayarlaa. Chinii blogiig chimeeguihen unshigch shuu bi. Chamd sain sainiig husye.
DeleteБаярлалаа. Манай хаалга үргэлж нээлттэй байх болно. Өөрт тань бас сайн сайхныu хүсэн ерөөе!
Deleteshine onii mend
ReplyDeleteБаярлалаа. Шинэ оны мэнд.
DeleteШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.
ReplyDeleteӨдөр бүр бичдэгт чинь баярладаг бас бахархдаг бас хүлээдэг шүү :))
Баярлалаа. Урам зориг өгдөгт тань баярлаж явдаг шүү.
DeleteШинэ оны мэнд, тэнүүн говийн тэмээчин бүсгүй мээн!!!
ReplyDeleteБаярлалаа. Энэ зун яг наагуур чинь очино шүү хө. Шинэ оны мэнд.
Deleteшинэ оны мэнддд...
ReplyDeleteхэхэ ... бичээд бай бичээд бай ..
чанартай бичлэг унших бас сайхан шт
Харин тийн. Бичээд байх санаатай л байна.
DeleteШинэ оны мэнд! Энэ жил ч гэсэн тасралтгүй бичнэ гэж найдаж байна.
ReplyDeleteХүүеээ баярлалаа. Чадлаараа бичнээ хө.
DeleteШинэ оны мэнд хүргэеээ хө.
Shine mend hurgeye!!! chamd bolon chinii hairtai (durtai) hun bolgond eruul enh baihiig husen yorooy, busdiig ni oorsdoo olood avna gej bodloo. miniih ch nileed oroitson mendchilegee bolchiloo doo.
ReplyDeleteZorilgo taviad zorilgondoo hurch chadsand chine bayar hurgeye!
2013 ondoo ene chigeeree erch huchtei baigaarai, chinii blogiig unshih durtai shuu.
Баярлалаа. Өөрт тань бас шинэ оны мэнд хүргэе!
DeleteМиний хайртай хүмүүст мэнд хүргэсэнд бас баярлалаа. Эндхийхэн мэнд дэвшүүлэхдээ, Эрүүл энхийг хүсье бусды нь өөрөө олоод аваарай гэдэг болсон байна лээ хэ хэ хэ.
2013 ондоо бас эрч хүчтэй цоглог байгаарай!