Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 31 January 2013

Хахир өвөл

Үнэн жаатай өвөл болжийнаа. Хавар эгчээ хурдан ирээрэй. Хайртай шүү!

Шөнө -40, өдөр -36 нэг метр илүү цастай жинхэнэ мөстэй хүйтэн өвөл гэдэг энэ юм байна.

Нэг сарын дундаар 10-аад хоног -30 гарч жаалаад, шөнөдөө машинаа тогонд залгаж хоноод, өдөртөө унаж давхиад байсан чинь байдаггүй ээ.

Аккумлятор суусан. Бүр нам суусан байна гэсэн. Энэ муу машин бид хоёр хэл амгүй шиг байж байгаад хоёр тийшээ болчихоё гэсэн аккумлятор нь суугаад 110 доллараар аккумлятор авч тавиуллаа.

Одоо хүйтний эрч буураад -15-аас -20 гээл явж байна. Дахиад -40 хүрхийн бол машиныхаа аккумляторыг яаж суулгахгүй байхын бүү мэд.

Урждар шөнө бороо ороод өчигдөр өглөө зам ямар байсан гэж санана. Мөсөн дээр ус асгацан юм шиг. Үнэн аймаар. Би бүр явна гэж мөлхлөө ш дээ. Нааш цааш гулгаж давхих бол юу ч биш байлаа.

Нэг эгнээтэй хурдны зам дээр нэг цасны машины ард орцон чинь явдаггүй. Нөгөө муу цасны машиныг чинь би гүйцэд түрүүлж чаддагүй ээ. Миний ард баахан машин эгнэчээд байдаг. Би зам бөглөөд байдаг. Эсрэг урсгалаар дүүрэн машин яваад байдаг.

Баахан хүний л хэл амны бай болох шиг боллоо. Сүүлдээ би чинь өөрөө сандраад. Зөв ч газар гүйцэд түрүүлцэн үү, буруу ч газар гүйцэд түрүүлцэн үү бүү мэд. Ямар ч байсан түрүүлээл өнгөрсөн. Ард байсан машинууд хяргачих шахаал намайг гүйцэж түрүүлээд өнгөрсөн.

Тэгсэн чинь урд шөнө нэмээд 30 см цас ороод хоножээ. Өглөө бол бараг л уйлах дөхлөө. Бушуухан хавар болоосой.

Хэд хоног мөсөн гулгуур дээр конкийгоор гулгаад сурчий гэсэн чинь байдаггүй. Тэр нэг анх сурахад түрж явдаг юм нь том хүнийх гэж байдаггүй гэнээ. Дандаа хүүхдийнх байдаг гэнэ.

Настай ч билүү хүмүүс түрж яваад байдаг тэрэг шиг юм байдаг. Тэрийг аваад түрээд явдым уу гэсэн чинь нэг л эвгүй юмаа. Миний хажууд 5,6 настай хүүхдүүд л гулгаад байхын. Би нээх том тэмээ юм шиг юм дунд нь тэрэг шиг юм түрээд араас нь хальтирч унаад явна гэхээр ой тоонд бууж өгөхгүй юмаа.

Гэхдээ гулгаад сурчих юмсан гэж их мөрөөдөх юмаа.

7 comments:

  1. Peeesh manai end 1 sariin dunduur l jaahan huitersen. Odoo end zun barag boljiino. Bi bandaashguu yavjaagaa geheer zun bizdee ene cini odoo whaaahahahha

    ReplyDelete
    Replies
    1. Зун болцон .........салхи оруулж байгаа юм биз дээ кккккккк.

      Манай энд болоогүй ээ. 3 сар гэж арай гайгүй болно. Тэгээд цас хайлна. .............салхи оруулах мөн хол байнаа.

      Delete
  2. oroid Akkumlyatoroo salgaj avaad gertee tavichixaj baigaarai. ugluu butsaad taviad zalgaxad bolno doo. Xavar xurdan ireesei.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ уг нь тэгмээр гэтэл би чинь тэгэхгүймаа. Тогонд залгах нь амар санагдаад. 2 сарыг давчихвал нэг хөлдөж мөлдөх нь гайгүй дээ.

      Delete
  3. хавар хурдан болоосой .. энд бас аймарр хүйтэрсийншт

    ReplyDelete
  4. aa bazar dari, naana bas jaatai ovol boldog gazar yumaa.

    Surjil baival yamar haragdsan ch yadag yum, bi chine odoo ih oroi selj sursan hun shuu dee, 2 gartaa 2 orange bombolog hiicheed (buur nyalh huuhduudiin hiideg) buudaliin pool, esvel dalaid hol gazar hureh usan oroldood bdg blaa shuu dee hahah

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Эндхийн хүмүүс ч тэвчээртэй юмоо.

      Ха ха ха би бас тэгж сурсан. ОДоо харин конкийгоор гулгаад сурчихвал өөр асуудалгүй байнаа.

      Delete