Энэ жил миний хувьд цахимжуулалтын жил болж байгаа.
Байгаа ч юу байхав дээ. Орчин үетэйгээ хөл тас нийлүүлж амьдарна гэж байгаа.
Нээх гоё алим авчихсан байдаг ид шидийг нь бүрэн дүүрэн үзэж чадахгүй л байна ш дээ. Тэгээд алимныхаа ид шидийг сайн үзэхийн тулд эхнээс нь ухаж, төнхөөд цахим хуанли энэ тэрийг нь ашиглаад сууж байна.
Бичих дуртай хүн чинь жил болгон л нэг том дэвтэр аваад л өдрийн тэмдэглэл, тайлан шиг юм хөтөлдөг байлаа. Гэтэл одоо энэ олон дэвтэрийг яах болж байна.
10, 20 жилийн дараа үзвэл гоё л байх байх. Хуудсыг нь эргүүлээд л, залуу нас уруугаа гүйгээд л...
Тэгээд нөгөө олон эрээн даавуундаа зай гаргахын тулд цахимжуулж болох бүх зүйлийг цахимжуулна гэж шийдсэн байгаа.
Энгийн жишээ бол CD энэ тэрийг iTune-ээс аваал, мэндчилгээ энэ тэрийг бас цахим байдлаар илгээгээд, тун шаардлагатай үед бодит байдалтай эвлэрнэ.
Энэ алим дотор их гоё гоё юм байх шиг байна. Тэндхийн асуулт, хариултын булан нь их сайхан юм. Нэг асуулт асуугаад л эргэхэд хариулт гүйгээд ирж энэ тэр...
Номыг Kindle-дээ авч уншаад үнэхээр олон төрлийн юм хэмнэж байна шүү. Эдийн засаг, байгаль орчин, цаг хугацаа юу юуг ч хэмнээд байгаа юм бүү мэд. Ямар ч байсан маш үр дүнтэй байгаа.
За тэгээд миний олж хараагүй, өөр цахимжуулчихмаар юм байвал хэлж өгөөрэй найзуудаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Hi, huuye naad Kindle-iinhee id shidiig helj uguuch. bid 2 udaah huudee ipad-n orond abch oyguul hyamdhan yum baina geed yariad baigaa yum. 10 nastai huuheded net, youtube ene ter orj barij bolno biz dee. Esbel dan l nom unshih zoriulalttai yum uu? Net er ni ordog yum uu? bi iimerhuu tormiin uchriig ih hetsuu olno oo, kkkk.
ReplyDeleteСайн уу, блогоо унших эрх өгөөрэй ккккк.
DeleteАнх гарсан нь зөвхөн л ном унших зориулалттай байсан. Дотроо толь бичигтэй. Одооных нь тоглоом тоглох, FB орох, цахим шуудан шалгах, хану үзэх энэ тэр гээд олон төрөл болсон байна.
Amozon-оос аваарай. Та энэ хуудас уруу ороод тайлбарыг нь үзвэл сайн ойлгогдоно. 10 настай хүүхдэд энэ Kindle Fire HD нь болох юм шиг байна. http://www.amazon.com/gp/product/B0083Q04IQ/ref=kindle_dp_comp
Kindle-ээ авчаад Amozon дээр данс нээгээд тэгээд тэндээс номоо аваад л уншаад байдаг юм. Энэ сүүлд гарсан нь бас Amozon-оос л илүү дутуу хану, тоглоомоо авах юм шиг байна.
Амжилт
сайхан л цахимжиж байгаам байна
ReplyDeleteдамдаа надаа эрхнээсээ
Энэнээс илүү цахимжинаа.
Delete