Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 22 May 2012

Хос баклавар


Хос морьтой хүмүүсээ намайг жаахан сэнхрүүлээч.



Хоёр туулай хөөсөн хүн ганц ч үгүй хоцорно. Нэгийгээ л барьж ав. Олон долоон юм уруу тэмүүлж гүйхээ боль.

 Ганц сайн унаатай байхад Галбын говийг шантралгүй гатлана. Ганц унаагаа л сайн бэлд.

Эсвэл ёстой хэрэгтэй дээ. Боломж байвал хослуулаад морд л доо. Би хос морьныхоо араас хөтөлгөө морь уядым уу гэж бодож байна. Зүгээр ш дээ.

Энэ нийгэмд хос морьтой хүн уяаанд ч үгүй баян ходоодонд ч үгүй хоцорч байна шүү. Боломж олдож байвал хослуулаад, хөтөлгөө морь нэмж аваад мордоход үүлэн бор шиг дүүлнэ дээ.

Нэг бол бүр өөрөөр-Ээ чи чинь одоо юугаа хийгээд явдаг хүүхэнб дээ. Чи бол тэрүүгээрээ явбал амжилт, амьдрал бүхэн чинь гялалзана гэж би нэг бодоод авсан талтай шүү.

Зүгээр суухаар зүлгэж суу. Сур сур сураад л бай. Тэртээ тэргүй хүн насан өөд болох хүртэлээ сурдаг гэнэ лээ.

Бүр өөрөөр-Эмэгтэй хүний үүргээ биелүүлээд ээж, эхнэр болоод Монголын үрсийг маш олон болгоол сууж бай.

Ингээд нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ шүү. Санаа бодлоо харамгүй (сайшааж, сааруулж, зөвлөж, зөөлрүүлж, учирлаж, хужирлаж...гэх мэт) өгвөл маш их баярлах байна.

Баярлалаа.



6 comments:

  1. Shiidver gargah hrgtei blsnuu. Yu ch gj hlmeer um dee hmmm jhn bodjigad orj irnee

    ReplyDelete
    Replies
    1. За тэгээрэй. Би нь хүлээж байя.

      Delete
  2. Эрдэм номд оройгүй, хичнээн их сурсан хүн ч гэсэн иймэрхүү эргэлзээг байнга дотроо агуулж явдаг байхаа. Миний хувьд дахиад мастер хамгаалдаг юм билүү эсвэл шууд докторт зүтгээд үздэг юм уу гээд шийдэж ядаад л байна. Танилууд дотор гурван удаа мастер хийсэн хүн ч байна. Дутна уу гэхээс илүүддэггүй байхаа

    ReplyDelete
    Replies
    1. Ганцаараа биш л юм байна. Ханиндаа эргэлзэцгээе тэгээд шийдэлд хүрье. Хүрлээгийн хэлдэгээр Амьдрал тэр чигээрээ эргэлзээ юм болов уу.

      Delete
  3. Replies
    1. Тийм үү, одоо тэгээд нэгий нь л хүчтэй барьж аваал сэлж гарна даа тиймээ харин аль нь...

      Delete