Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Friday, 18 May 2012
Бичиж л явдаг хүн
Ардын сургуулийн алтан босгыг алхаад 10 жил хөндлөн бичигээр бичээд дараа нь 4 жил Монгол Бичигээр бичээд түүнээс хойш гадаад үсэг мөн, хөндлөн босоо хоёроо хольж бичээд л бичээд л ...
Ингээд өөрийгөө харсан чинь би үгүй ээ мөн их юм бичдэг хүн юмаа. Юугаа тэгж бичээд байдын. Тэмдлэглэл, дурсамж энэ тэрийн дэвтэр гэвэл хэд хэдийг дүүрэгсэн хүн.
Бас зүгээр ч үгүй 10 жилдээ ангийнхаа банди нарын лекцийг нөхөж хуулж өгнө. Хамгийн инээдтэй нь тэд нарын бичгийн хэвэнд тааруулж бичнэ.
Хаанаа байсан тийм их зав бэ нээрээ. Одоо бодсон чинь хүүхэд нас бичсээрээ байгаал дуусчихсан байна ш дээ ха ха ха ха.
Тэгээд их сургуульд ороод хэчнээн арван мянган ном хуулаал Монгол Бичигээр бичээл байсан бичээл байсан. Төгсөөд үзэхээд бүтэн чемодан дүүрэн дэвтэрийг Монгол Бичигээр бичиж дүүрэгсэн байна лээ ш дээ.
Та нар ажигласан уу? Одоо бол цахим шуудан бичиж өгнө шүү дээ. Үсгийн дараалал харж байгаал тэрээ энээ сайн уу санажийн шүү хэзээ уулзахын учирхын гээл би үгүй ээ мөн их цахим шуудан илгээдэг хүн шүү дээ.
Хүн над уруу 3 удаа цахим шуудан илгээвэл би тав болгож явуулдаг хүн.
Хэзээ ч билээ дээ манай их сургуулийн ангийн хүүхэн нэг уулзсан чинь чи одоо ямар их юм бичдэгийн бэ гэсий ш дээ. Тэр хүний цахим шуудан ерөөсөө надаас ирсэн цахим шуудангаар дүүрсэн гэнээ.
Бүр гайхаад байдын. Урд насандаа нэг л юм бичдэггүй тийм нөхөр байсан шиг байгаан.
Тэгсэн чинь түрүү сард байхдаа, нэг ном уншиж яваад сайн бичдэг болхын тулд юу ч хамаагүй бичээл байх ёстой гэж уншаад ха ха ха ха тэгээл одоо өдөр бүр ингээл бээгий бичээд байдаг бүсгүй шүү дээ.
За тэгээд хичээл хийнэ гэж бичээл бичээл байды ш дээ. Ноорог хийж байна гээээээээээээээээээээл бичээд байх нь тэр. Гайхмаараа.
Би бичсээр бичиг үсэг өөрчлөгдсөөр...
Subscribe to:
Post Comments (Atom)
Яасан гоёийн хэхэ, би бичиж чаддаггүй штэ, хүүхэд нас маань уншсаар байгаад л өнгөрсөн. Компютерээ балбаж эхэлснээсээ хойш гараар юм бичээгүй, одоо бичих гэж махаа иднэ уйлна, дуулна, зугтаана түмэн юм болж байж ганц хуудас бичдэг хүн дээ би
ReplyDeleteГоё гэж үү, нэг л бичихгүй л бол юм болоогүй юм шиг санагдаад байдаг болсон. Цаанаас ингээл бичиж байх заяатай төржээ хэ хэ хэ. Байгаль орчинд л дэндүү их халтай хүн юм даа би.
DeleteДээр бичсэн хүнтэй гүй ээ мөн санаа нийлжийнаа хэхэ. би ерөөсөө бичиж чаддаггүй шдээ. бичээл бичээл байвал бичиж сурдаг гээд ямар сайндаа болоог бичихийнсан гээд хэдэн жил болжээн. ганц хоёр бичсэн юмаа нээж ч хардаггүй шдээ. тэгээл ингээл гоё гоё бичдэг хүмүүс ямар гоёийм бэээ гэж бодоол суужийн даа. харин умшаал умшаал байвал умшаал байна.
ReplyDeleteЮу ч хамаагүй бичээл байдаг хүнийг бичих ч завгүй тийм хүмүүстэй учруулдын байна. Тун нь сайхан тааржээ гээл үү хэ хэ хэ.
DeleteДаанч үнэхээрийн гого бичигтэй байсынмаа. Би чинь босоо бичиг 10н жилд ороод буцаад хөндлөн бичгээр бичдэг шуурганд өртсөн хүмүүн шүү дээ чухам. Одоо босоо бичгээ хальт уншхаас цаашгүй болж дээ.
ReplyDeleteТэгвэл нөгөө анх Монгол Бичиг үзэж эхэлсэн хүүхэд байх нь дээ. Тэд нар тэр чигтээ явсан бол үнэхээр цөм авах байсан даа. Уг нь ч гоё эхэлж байсан шүү тээн. Тэгээд бичээд байвал гоё болий ш дээ.
Delete