Манай энд өнөөдөр ээжүүдийн өдөр. Бүх ээжүүддээ баярын мэнд хүргэе.
Хот төв газраар бужигнацгааж л байгаа байлгүй. Би мэт нь ээж болж амжаагүй байгаа учираас ингээд ажил дээрээ тоос царайлаал сууж байна.
Өчигдөр Канадын Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Монриал хотноо болсон. Хэн хожсоныг одоогоор мэдээгүй байна.
Очиж тоглох юмсан гээл энд арааны шүлсээ гоожуулаал сууж байлаа.
Дөрөв дэх өдөр намайг ажилдаа ирсэн чинь манай ажилынхын яачихсан юм бэ нэг л уравгар байх чинь гээд асуугаад байсан. Би ханиад хүрсээн гэж хариулаал харин дотроо бол...
Үеэл дүүтэйгээ уулзчаад ирсэн чинь гэрээ улам санасан гэж байгаа. Хамгийн инээдтэй нь бид хоёрын ярих юм дуусдаггүй.
Ингээл тэгээл,тэнд тийм юм болоол, түүнийг тэгж хийгээл, тэрэнтэй танилцаал, тэнд тийм юм зо...гээл яахын аргагүй нойрондоо дийлдээл унтаад өгч байгаан.
Өглөө нь хоёулаа нүдээ нээв үү үгүй юу сайхан амарсан уу гээл нөгөө тэр энэ гээл бла бла бла за зогсч байгаарай 00 ороотхий ккккк гарч ирээл за тэгээд бла бла бла тэгээл дүү хуралдаа яваал би гадуур гарч тэнээл орой өрөөндөө хоёулаа уулзаал за өдрөө сайхан өнгөрөөв үү, нээрээ тэр тэгээд, энэ ингээд тэгсэн чинь ингэсэн чинь ... гээл ярив ш дээ.
Тэгээд гадуур явж байгаад хэд гурван Монголчуудтай уулзсан чинь хүүе Канадаас ирсэн юм уу? Манай энд Канадаар өвчилсөн хүмүүс зөндөө байна гээл асуугаад байсан.
Алаг үзэл ихтэй, татвар өндөр 55 хувь гэнгүүт цаашаа юм асуухаа больчиж байна лээ. Хүмүүс Канадыг их зориод байгаа нь эндхийн цагаачлалын статустаа байдаг байх гэж ойлгож байгаа.
АНУ-д бол хууль бус амьдарч болдог. Харин Канадад бол хууль бусаар амьдардаг нэг ч хүн байхгүй. Бүх хүнийг хууль ёсны болгодог. Түүнд нь их татагддаг байх.
Мэдээж сайн сайхан юм зөндөө л байгаа. Гэхдээ эхлээд саарыг нь ойлгож аваад дараа нь сайханыг нь хүлээж авбал арай өөр юм шиг санагдсан.
Ингээд бүх ээжүүдээ дахин дахин баярын мэнд хүргээд мөн ээж болж амжаагүй хүмүүстээ хурдан заяаны ханиа олоод ээж болоорой гэж хүсэн ерөөе.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
bi bol ehleed sainiig ni huleegeed avchuul saaruud ni asuudal bish bolgoj harah yum shig sanagdaad baihiin, za sain medehgui bnoo. ooroo ochij uzeegui bolhoor.
ReplyDeleteZa tegeed chamd bas hurdan eej bolohiig husen yorooyoo :)
Хүн хүн янз янз байдаг байх тээн. Би болхоор муугаас нь сайн уруу нь явах дуртай. Аливаа юмыг эдлэхдээ хүртэл тийм байды ш дээ нээх сонин ккк.
DeleteБаярлалаа хө.Болно доо болно