Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 17 May 2012

Америкт үзсийн

Гудамж нь хойноос урагшаа тоогоор, баруунаас зүүн нь үсгээр дугаарлагдсан
Иш татмаар, амьдралдаа хэрэгжүүлмээр (том бүлтрэв) юм зөндөө байна лээ.


Энэ гудамжны хуваарьлалт нь асар таалагдсан. Тэрний энэний гэж байснаас дугаарлачихвал аягүй амархан ойлгогдох юм шиг байна лээ.

Зүг чиггүй байсаараа байгаал хүрээд ирсий ш дээ. Энэ зүг чигний эргээ Монголд очихоор л гарах байх.

Метроны билет нь дандаа автомат, ашиглахад ч амар
Харин метро уруу орох гарах болгондоо билетээ уншуулдын байна лээ. Хол явах тусам мөнгө, хугацаа хоёр алдана гэсэн үг юм уу даа.

Монриалд бол нэг билет аваал солиол явсаараа байгаал нөгөө үзүүрт нь хүрчихэж болно. Гарахдуу уншуулах хэрэг байхгүй. Гарах хаалга чөлөөтэй.

Fashion Centre
Эндээс харин олддоггүй ганц хоёр юм олж авсан шүү. Хүний их гэж юу вэ. Монголчууд чинь энд бэлчиж байна лээ.

Цайны сонголт их
Ресторанд нь ороод цай захиалахаар ингээд төрөл төрлөөр нь зөгийн бал, лемонтой авчираад өгдийн байна лээ. Үнэн гоё. Цайсаг хүн чинь цай уугаал суугаад байлаа ш дээ.

Ундаагаа уулаа лаазы нь тушаалаа
Хүмүүсийг лаазаа буцааж зориулалтын газар нь тушаахад зориулсан хөөрхөн санаа байна лээ. Энэ рүү нь буцаахгүй явах хүн ховор гардаг болов уу гэж бодсон.

Зам нь аягүй өргөн юм билээ
Монриал арал дээр амьдарсаар тэр үү манай зам ч бас дэндүү нарийхан шүү тээн. Эндхийн зам үнээр өргөн юм билээ. Сайхан цэлийгээл цэлийгээл.

00-ийн суултуурны цаас ккк
Хаа газрын 00-д нь энэ цаас нь байна лээ дээ. Үүнд нь л миний сэтгэл ханаад яваад өгсөн ккк.

ТВ-ээр гардаг бялууг идэж үзлээ
Угийн чихэрлэг юманд муу хүнд жирийн л бялуу байх шиг байсан кккк.

МУ-ын элчин сайдын яам
Өөрийн гэсэн байртай томоо том. Хүн орж ирж байна гэж тоохгүй байна лээ дээ. Би л Монгол хүн харвал хашгирчих гээд байсан шүү дээ.

Потомак гүүрэн дээрээс авсан зураг
Манайх жаахан тэлээд хол хол байршил бий болгоод ингээд зам тавьбал мөн сайхан болно доо.

За ингээд Америкт зорчсон тэмдэглэл ингээд өндөрлөж байна даа. Дараа оор хотуудаар явнаа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment