Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Monday, 21 May 2012
Витаминаар бөмбөгдөх үү?
Энд ирсэнийхээ дараахан эмчээс ямар витамин уувал зүгээр вэ гэсэн чинь юу ч уух хэрэггүй.
Хэнэг ч үгүй ингээл хариулсан болхоор нь эмчийн үгэнд итгээд уугаагүй ээ. Тэгсэн нэг удаа манай Со хүүхэн баахан витамин өгсөн.
Цаадах чинь нэг шинэ юм сурвал шууд хажуудах хүндээ сургадаг заншилтай. Хүн үнэтэй витамин өгч байхад авахгүй гэлтэй биш аваад л алдаг оног уугаад л байгаа.
Жимс, ногоон дээр цалгиж байгаа гадаадад байгаа бид ч яахав. Жимс, ногоо дутмаг хөдөөнийхөн, утаанд угаартсан нөгөө хотынхонд явуулчихмаар сайн витамин нь юу бол.
Моносын хийдэг янз бүрийн чацаргана, нэрс,аньс...гэх мэт үрлүүд үнэхээр энэ алдагдаж байгаа витаминыг нөхөж чадах уу?
Монголын уур, амьсгал, орчин нөхцөлд таарсан витаминыг хэн үйлдвэрлэж байна вэ?
Өнөөгийн нөхцөлд яригдаж байгаа уул уурхайн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хөдөлмөрийн насны сайхан залуучуудад таарч тохирсон витамин гэж байдаг уу?
Витамин С үрлээ өдөрт 2-3 ширхэгийг уусгаад л өөр санах, бодох юмгүй алхах уу?
Аль эсвэл чацарганы шүүсээ уусан шиг, үрлээ идсэн шиг догь алхвал болоод явчих уу?
Эсвэл нөгөө олон төрлийн сүү цагаан идээгээ идэж, ууж хэрэглэвэл хангаллтай витаминаа авч болох хамгийн зөв сонголт болж байна уу?
Араг түшиж төрдөг шиг ааруул, ээзгийгээ идээд байвал витаминаар бөмбөгдөх хэрэггүй болох юм болов уу?
Эс бөгөөс ямар мэргэжилтэй, өвчтэй, насны, муу зуршилтай ... хүнийг ямар витаминаар бөмбөгдвөл зохих вэ?
Subscribe to:
Post Comments (Atom)
Giliin khatang harav uu?
ReplyDeleteХарсангүй ээ. Дээр бас нэг үүдээ түр хаасан бил үү юу билээ. Цөм гарч ирэх байхаа цаадах чинь.
DeleteИдсэн витаминий чинь ихэнх нь биед шингэхгүй гадагшилна шүү дээ. Ер нь аль болох байгалийн хэлбэрээр нь өөрөөр хэлбэл хоол хүнсээрээ л авах нь зөв гээд байгаа. Олон витаминтай холбоотой судалгааны хариу хэрэгтэй хэрэггүйг нь тод томруун ялгаж чадаагүй гэж байгаа. Тодорхой нөхцөлд бас уух хэрэг гарна л даа. Жишээ нь: жирэмсэн эхчүүд бол фолийн хүчил заавал уух хэрэгтэй, Д витаминийг өвөл ялангуяа монголчууд уух хэрэгтэй юм гэсэн шүү (өвөл нарны туяа тусах өнцөг, бас хүйтнээс болоод манайд Д витаминий дутагдал их гэсэн).
ReplyDeletepeakfinder мину, баярлалаа, цагаан идээнд ямар төрлийн витамин байдагийг судалсан судалгаа байдаг болов уу хэн нэг нь хийсэн л байх даа. Би нэг сонсож байсан ч шиг үгүй ч шиг хэ хэ хэ. Би энэ Д витаминийг чинь нөгөө гүний уурхайд ажилладдаг хүмүүс тохирох нь гэж байсан чинь манайд өвөл л тэгж дутагддаг бол ёстой Монголчуудыг бүгдий нь Д-ээр бөмбөгдмөөр юм байна ш дээ.
Delete