Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 14 May 2012

Боджийнаа


Одоо ингээл ажил хийгээл яваад байх юм уу эсвэл номын мөр хөөгөөд ном уншаад суух уу?

Ийм хоёр бодол толгойд эргэлдээд болдоггүй ээ. Хоёр юм зэрэг хөөж ухаангүй юм шиг зүтгэж байснаас нэг юмаа барьж аваад уужуу тайван хийж байх нь дээр ч юм шиг.

Ажил хийгээл амьдраад байя гэвэл энэ эрдэм номын хойноос гүйх хэрэг ч алга. Ажилаа сайн хийгээл цалингаа аваал сууж байя.

Гэтэл одоо бас ном уруу шагаймаар санагдахын. Тэгээд ном уруу шагайхаар тэндээ л байж байсан нь дээр юм шиг.

Над шиг өдий насалчаад яая даа байз гэсэн хүн байдаггүй байхаа даа.

Ах дүү хоёр маань ажил хийдэг хөдөлмөрч хүмүүс болхоор би ном шагайгаад хэвтэж байвал болохгүй ч юм алга.

Би ингээл бодсон чинь ер нь энэ хоёрын тэг голоор нь туулсаар ирсэн туулж ч яваа нөхөр байна. Одоо аль нэгийг нь сонгох цаг болжээ.

Тэгээд нөгөө ТБ чинь 5 жилийн дараа ааагүй зузаан линз зүүцэн эсвэл хөдөлмөрийн баатар болчихсон явж байх юм болов уу.

Гэх мэт нүүдэл суудал шиг бодлууд ар араасаа хөвөрсөөр ...

Хэрэв миний блогыг өсвөр насныхан уншдаг бол та нарт нэг л юм захья. Анхнаасаа мэргэжилээ эзэмшихдээ нарийн мэргэжил үрүү орох хэрэгтэй.

Дундийн мэргэжил бол яваандаа тэгээд байр суурьгүй л болгож орхино. Хэл сурсан ч юм шиг, шинжлэх ухаан судалсан ч юм шиг тэгээд зунгааралдаал дуусч байна.

Би гэхдээ судлаач, багшийн мэргэжил эзэмшсэндээ хэзээ ч харамсдаггүй. Сургуулиараа байнга бахархдаг.

Харин амьдралын замд хөрвөе гэхээр хөрвөх талбайгүй болчихдог юм байна. Гэхдээ боломжын хүрээнд хөрвөж болно. Аан над шиг эмч болмоор байна гэж их санахаар арай л талбай байхгүй болчихоод байна даа.

8 comments:

  1. za yostoi medehgui ee. bi bas gatschihaaad naashaa ch ugui tsaashaa ch ugui l suuj bna. yur ni what's the point??? ajilaa hiigeel sanaa amar yavj bval amar ch yum shig. yur ni hedii hurtel amidrana gej ingej sanaa zovood guij bh ch heregteiin??

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ хө. Нэгийгээ барьж аваал тэгээл тэврээд хэвтчихье. Олон юманд санаа зовж суугаад юу хийх билээ дээ. Биеэ зовоохийн нэмэр.

      Энэ насандаа нэг хийсэн юмтай байвал ядаж тээн

      Delete
  2. ха ха ха.Таван жилийн дараа хөдөлмөрийн баатар? Барах уу?
    Газар хагалж трактор жолоодоод ч барку байх аа. Амьдралаа бод..
    Амьдралд чинь аль нь хэрэгтэйн? Нас явдаадээн гэчээл онц тоймтой шийдсэн юм байхку суужаан бишиз дээ?

    ReplyDelete
    Replies
    1. Барна даа хө. Амьдралаа бодсоор л ирсий ш дээ. Бодооогүй нэг өдөр ч байхгүй ш дээ ккк. Шийдэх хэрэгтэй болчоод байна. Эмэгтэй хүнд юу хэрэгтэй еэн. Гэр бүл. Тэгвэл одоохондоо би өөрийн юмаа хийгээд сууж байх цаг байна. Тэгээл шулуухан нэг рүү нь дайрах гээд байна. Эрчүүд биш эмэгтэйчүүд л гэр бүлийнхаа төлөө өөрийгөө гаргуунд хаядаг биз дээ.

      Delete
  3. Kk nad shg bdald ortson bgan bn sht. Bi yer n surah yund heregtein bol gj haaya bodhin kk zgr ajlaa hged yavj bval ch amar umu medku ee yg yaamaariin buu med gsn kkk.

    Bi bas nariin mergejil songoson n deer um bn gj bodoj baina. Tgd arvan jilee togschihood gants neg jil ajillaj uzeed mergejil surguulia songovol zgr umu

    ReplyDelete
    Replies
    1. Одоо сургуульд орох гэж байгаа бол нарийн мэргэжилээ сонгосон нь дээр байх шүү хө.
      Ойрын 18 сардаа шийдэлд хүрээд нэг тийшээ цойлноо. Харин хаашаа цойлох вэ гээл ккк

      Delete
  4. Chyatsarganii kiselee yaj uudag argaa zaaj ogooch. Nad ug n bgaan bi neg l buruu hgeed bh shg bnaa

    ReplyDelete
    Replies
    1. Хонгор мину, хүйтэн усанд киселээ хийж сайн хутгаж уусгаад тэгээд буцалгана. Буцалгах явцдаа байнга хутгах ёстой. Халуун усанд уусахгүй бөөгнөрчихдөг юм. Ер нь халуунаар нь уугаад байгаарай.Амжилт

      Delete