Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 31 August 2012

Хүлээж байна


Хоёр юмыг хийчихээсэй гэж хүлээж сууна. Хийчихсэн ч байж магадгүй.

Thursday, 30 August 2012

Битгий гайхаарай


Намайг махнаас гарчихвал битгий гайхаарай.

Wednesday, 29 August 2012

Бүлээн бас бүлээн


Шуурганд хөөгдсөн юм шиг хоол, цайг халуунаар нь ууж иддэг байлаа ш дээ. Тэгсэн чинь буруу гэж байнаа.

Tuesday, 28 August 2012

Вакцин


Элдэв янзын вакцин хийлгэнэ гэхээс айдаг болсон.

Monday, 27 August 2012

Үзэг тэгээд бал


Уруулын будагаа мартаад харин үзэгээ цүнхэлэхээ мартдаггүй явдаг хүүхэн.