Saturday, 16 March 2013

Оноо цуглуулах

Air Canada хэдий үнэтэй ч гэлээ тэр нэг оноо цуглуулдаг нь гоё санагдаад байдаг юм.

Гоё санагдах ч юу байхав, буцаагаад цуглуулсан оноогоороо үнэгүй ниснэ шүү дээ.

Хол нисэх тусам их оноо цуглуулна. Хажуугаар нь энд тэндхийн шатахуун түгээх станц мөн эмийн сангаар үйлчлүүлбэл бас оноо цуглуулж болно.

Саяханаас Costco нэмэгдсэн байна лээ. Би тэрүүгээр нь үйлчлүүлж амжаагүй л байна.

Их нааш цаашаа явдаг л хүмүүс их оноо цуглуулна уу гэхээс над мэтийн нэг газараа шигдээтэй байдаг хүн тэр их оноо цуглуулж үнэгүй ниснэ гэж бол байхгүй л юм байна.

Гэхдээ тийм сайхан цаг ирэх байхоо. Тэр оноогоороо билет аваал тэгээд нөгөө шатахуун, татвар хоёроо төлөөл боллоо гэсэн үг.

Тэгээд манай энэ авиа компаниудад тийм юм байдаг болов уу гэсэн чинь юм л сураг дуулдахгүй юм. Уг нь тийм байдаг бол аштай юу даа.

Энэ чинь хэрэглэгчидийн тодорхой хэмжээний сэтгэл ханамж шүү дээ. Тийм юм хийгээсэй билээ дээ.

2 comments:

  1. Авиа компаниуд хэд хэдээрээ нэгдээд томоохон групп үүсгэдэг гэж ойлгоод байгаа, тэгээд тэр групп-д хамрагдсан авиа компаниар ниссэн тохиолдолд ниссэн км-сээ хамаараад оноо цуглараад дараа нь тэр группын аль ч компаниар үйлчлүүлэхэд тэр оноогоо хэрэглээд байдгийн. Бодвол манай МИАТ аль нэг групп-д ороогүй байхаа л гэж бодоод байдгийн. Mileage point-оо яаж ч цуглуулдаг юм бүү мэд.

    ReplyDelete
    Replies
    1. Манай МИАТ группт орох байтугай л дотроо хэл амтай байх юм байна ш дээ. Нээх хэцүү.

      Delete