Friday, 15 March 2013

Ядармой

Юу хийсийн бүү мэд ядраад, амрах гэхээр энд ч нэг юм задгай тэнд ч нэг юм задгай.

Энэ нэг мэдрэмж сонин шүү тээн.

Нэг ажилын араас гүйгээл, хийж дуусгаал нээх ядарсанаа мэдрээл саваад ойчдог ш дээ.

Ажилаа дуусгаагүй байхад ерөөсөө ядарсанаа мэдрэхгүй нээх сонирхолтой.

Залуу байхад нээрээ ва ха ха ха ха нойргүй хонож энэ тэр ажиллаж, хичээллэдэг л байлаа. Одоо чинь юун яасан тийм юм байх.

Бүтэн нойртой хоноод л байхад өдөр нь уначих гээд байдаг болсон байна шүү дээ.

Тэгээд юу хийгээд ингэж ядрав гэхээр олигтой, овойж оцойсон юм алга байхын. Тэгсэн хэрнээ л ядраад байдаг боллоо.

Монголд очиж байгаал баахан зугаалж, алжаал малжаалаа тайлж, хорхог хийж чулуугий нь барьж, хуушуур муушуур хийж хөл гар, гэдэс гүзээн дээрээ тавьж энэ их ядаргаагаа тайлий даа.

2 comments: