Sunday, 17 March 2013

Ким Юна дахин аварга боллоо

Энэ Канадууд Солонгосын төрийн дуулалыг найрал дуучдаараа дуулуулдаг нь яаж байгаан бол?

Олимпийн аварга Ким Юна 2013 оны дэлхийн аварга боллоо. Энэ байдлаараа Сочи-оос дахиад алт авах шинжтэй байна гэж байна шүү.

Италийн тамирчинг 20 гаруй оноогоор хол хаяаад гараад ирдэг юм байна.

Тэгсэн тэр медаль гардуулах ёслол дээр нь Канадын найрал дуучид Солонгосын төрийн дуулалыг дуулж байна гэнэ.

Би үзээгүй л дээ. Со-нууд тэгж байна. Үзсэн юм гэнэ. Эндхийн Онтарио мужийн Лондон гэдэг хотод уран гулгалтын дэлхийн аваргын тэмцээн болоод өнгөрлөө.

Тэгээд бодлоо. Найрал дуучид нь бүгдээрээ Солонгос хэлтэй юм уу? Эсвэл нөгөө галигласан үгийг харж дуулдаг юм уу энэ  тэр гээд оньсогон дунд хоцров.

Тэгсэн нөгөө Ким Юна чинь төрийнхөө дуулалыг сонсож зогсохдоо аймаар сонин царайлцан байсы ш дээ. Энэ Со-нууд баярлаал байхын.

20 насандаа Олимпийн аварга болсон эмэгтэй одоо дахиад 2 Олимпод орно гэхээр гоё байна шүү тээн.

Өөрийнхөө оронд болох 2018 Олимпийн дараа зодог тайлна гэцэн байсан уу? Үгүй юу?

Мартсанаас цаад PSY чинь өөрийгөө НҮБ-ийн даргын дараа орох гайхалтай, гавьяат Со хүн гэсэн гэнээ. Аймаар хов зөөсөн ва ха ха ах ха ах.

Энэ дуучид, муучид, жүжигчид энэ тэр за яахав салбартаа тасархай л биз. Гэхдээ Олимпод медаль авсан хүний хажууд нээрээ юу юм бэ тээн.

За за тэр яахав манай боксчин Төгсцогт сая Германд болсон тэмцээнээс алт аваад, Чехэд болсон тэмцээнээс бас алт аваад аварга болж байна.

Дахиад зөндөө олон Олимпод орж, улсынхаа нэрийг боксоор тамгалаарай гэж ерөөе!

4 comments:

  1. Ким Юна өмнөх олимпын дараа дахиж гулгахгүй гэж байж билээ. Хамгийн сайн хийж чаддаг, өөр юу ч оролдоод ийм амжилт үзүүлэхгүй гэдгээ мэдрэх үе ирэх байхаа л гэж бодож байсан. Бодсоноор минь 2 жилийн дараа дахиад гараад ирлээ дээ. Одоо дахиж зодог тайллаа гэж худлаа ярихгүй байхаа.

    ReplyDelete
    Replies
    1. Дөнгөж 22 нас, ид сайхан нас. 2018 онд өөрийн оронд болох Олимпийн дараа зодог тайлна гэж хэлсэн санагдахын.

      Тэр Олимп эрх авах үед хэлж байсан байхаа.

      Delete
    2. дөнгөж ийм залуухан байж юун зодог тайлаасак юм...

      Delete
    3. Шалтгаан байдаг байлгүй дээ. Эмэгтэй хүн маамаална байлгүй.

      Delete