Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 31 December 2012

Баярлалаа

Миний энэ олон бичлэг хүнд хүрсэн нь хэд юм гэхээс та бүхний бичлэг бүхэн цэцэг, жимс шиг үр өгөөжтэй байсан шүү. Та нартаа баярлалаа.

Sunday, 30 December 2012

Чадахгүй нь ээ

Уучлах бол хамгийн зөв гэдэг юм билээ. Даанч надад уучлах агуу сэтгэл алга даа.

Saturday, 29 December 2012

Сантагийн бэлэг

Би одоо ингээл бичвэл та нар энэ ТБ яг галзуурчиж л гэж бодох байх даа.

Friday, 28 December 2012

50 см цас

Монриал хотод өчигдөр нүүр нүдгүй цасан шуурга тавиад бүх юм хаагдлаа.

Thursday, 27 December 2012

Boxing day

Boxing day гэж хөл толгой нь мэдэгдэхгүй л юм болдог юм байна.