Sunday, 16 December 2012
Тэмээ маань Guinness уруу
Монриалаас 2 цаг давхиад Granby гээд амьтны хүрээлэнд очиход хоёр бөхтэй тэмээ байж билээ. Нээх өрөвдөөд нулимс унагамаар болж билээ. Ижил олон нөхөдтэйгээ элсэн говьдоо жаргаж чадахгүй, ямар үйлийн үрээр энд ирээ бол гэж бодоод тэр өдөржингөө гунигт автсансан.
Манайхан тэмээгээ Guinness-т бүртгүүлэх юм байх. Ирэх онд Өмнө-говь аймгийн Баян-Овоо суманд мянган тэмээ уралдуулж бүртгүүлэх санаа байгаа гэнэ.
Мянган тэмээ гэсэн чинь эхлээд нээх бага сонсогдсон чинь 1,2,3,4,5, 6, ...100......200 .....300.....400.....500......600.......700.......800........900........999, 1000 гээд тоолсон чинь их сонсогдож байна шүү.
Нэлээд том арга хэмжээ, сайн зохион байгуулалттай байж 1000 тэмээ уралдуулах байх шүү.
Хүүхдээр унуулах уу том хүнээр унуулах уу энэ тэр гээд асуудал их гарах байх. Тэмээ их хөөрүү амьтан. Ганц хашгирахад л хөөрөөд давхиж өгнө.
1000 тэмээний 4000 хөл тэшинэ гээд бодсон чинь ёстой үзмээр санагдчихлаа.
Үүнийгээ эртхэн зарлаад гадна дотныхны анхаарлыг сайн татвал бас сайхан л юм болох байх гэж бодож байна.
Баян-Овоо, Ханбогд тийшээ хангай шиг аймаар хүйтрэхгүй болохоор элдэв янзын арга хэмжээ зохиоход нээх хүйтнээс шантрахгүй гэж бодож байна шүү.
Юутай ч тэмээ маань ингээд Guinness-т бүртгэгдчихвэл ярих юм маань нэгээр нэмэгдэх нь дээ хэ хэ хэ.
No comments:
Post a Comment