Эд нарын нэг шантрашгүй сайхан зан байнаа. Болдог бол наагаад авчихмаар.
Зун 7,8,9 сард өдөрт яаж ийгээд нэг цаг алхаад байлаа. Бүтэн гурван сар ойролцоогоор нэг цаг алхахаар чинь хаагуур хэн алхдаг, нохойтой, нохойгүй, нөхөртэй, эхнэртэй гээд бараг цээжлээд авав.
Тэгээд 10 сар гараад жаахан жиндээд ирэхээр би гэдэг эмэгтэй чинь хүйтэн гэдэг шалтгаанаар алхахаа байчихаваа.
Энэ хүмүүс алхсаар. Цастай, бороотой, шороотой үгүй ээ шороо тавьдаггүймаа, салхитай ямар ч үед алхаж л байхын.
Нээх сайхан юмаа. Яаж ингэж тууштай байж чаддаг байнаа.
Зуны гурван сард жишээ нь бороотой ялангуяа дуутай бороотой үед би чинь алхахгүй ш ээ. Тэнгэр дуугарахаас үнэхээр айна. Гэтэл эд нар алхаал байна алхаал байна.
За өвөл цастай бас хальтиргаатай юм чинь алхахгүй байлгүй дээ гээд бас эд нарыг өөртэйгөө хамт уучилчих гэсэн чинь үгүй ээ алхаад байдаг гэнээ.
Гэнэт миний шар хөдлөөд тэрлэгээ өмсөөд алхаж гарсан. Ягаан торгон дээлтэйгээ энэ өвөлжингөө алхах шинжтэй байна.
Энэ хүмүүс одоо урьд хожид үзэгдээгэй хувцастай нарийхан чөтгөр хаанаас гараад ирэв л гэж бодож байгаа байх. Яг үнэнийг хэлэхэд тэрлэгнээс өөр тухтай, дулаахан гадуур хувцас олдохгүй юм надад лав.
Өвлийг шантрашгүй алхаж давахын төлөө урд байгаа ногоон цайгаа барьчий даа.
амжилт :) алхах сайхан шүү...
ReplyDeleteБаярлалаа. Харин тиймээ.
Deleteterlegiin chin zurgiig uziildaa, hovonteimuu? mongoldoo oyulj omsii tsagaan saraar kk
ReplyDelete