Thursday, 9 August 2012
Найзууд
Ингэсэн юмаа.
Миний мэдэхийн Мисс хүүхэн гэдэг шиг тухайн үе, орчин цагтаа бас хѳѳрхѳн охин гэдэг нэр томьёо байдаг даа.
Би тэгсэн 8 жилдээ хѳѳрхѳн охидуудын нэгтэй найзалдаг байлаа. 7,8р ангид ороод ирэнгүүт найзыг маань гуйгаад гутлаа чирсэн намайг захиа зѳѳгч болгож байгаа юм чинь.
Ангийн хѳвгүүдээс авхуулаал хэн хэн ч ирдэг байлаа даа. Нээх мангар байрны гадаа намайг дуудна. Хүмүүс бол намайг тэрэнтээ болзоод гэж л ойлгож байгаа ш дээ.
Гэтэл үгүй ш дээ. Найз охин уруу хандарч гүйгээд новширч байгаа юм чинь. Би гэдэг хүн шууданч. Сүүлдээ бол нэг залуугаас үнэн залхсан. Найз охин ҮГҮЙ гээд байхад уйдтал нь гуйдаг байж билээ.
Найз охин сүүлдээ захиаг нь авчирлаа гэж намайг загнаад би дунд нь байдалд орж байгаа юм.
Жинхэнэ хайр гэдэг л тэр байх. Тэр залуу ёстой үнэнч, хэчнээн жил гуйж билээ. Би сүүлдээ үерхээсэй гээд бодтол үгүй. Гуйлгаж байгаа охидууд чинь захиаг нь ураал, үнэн сүртэй ш дээ.
Тэгээд 9,10р ангид ортол бас нэг хѳѳрхѳн охинтой найзлаад. Ёстой залхсан. Нэг удаа захиаг нь ѳгсѳн чинь найз охин асч байнаа. Тэнэг мангар, муу сурдаг юмнаас захиа авчирлаа. Намайг юу гэж бодоов энэ тэр гээд. Би тэр муу сурлагатан, хайрын залуу хоёр холбоотойг яаж мэдхэв дээ.
Аз болж гэрийн утас гэдэг юмандаа ажилаа хүлээлгээд санаа амарсан.
Их сургуульд ортол бас нэг хѳѳрхѳн бүсгүйтэй тохой нийлж суугаад. Захиаг нь арай ч зѳѳгѳѳгүй. Гар утас гараад ирсий ш дээ.
Харин заримдаа дуудаж энэ тэр гуйх гээд байгаа охиныхоо сэтгэл санааг асууж байсан удааг санаж байна. Юу гэж донгодож байснаа ч бүр мартаж орхиж.
Хүүхэд насанд хүргэж ѳгдѳг галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гээд хааяа би боддог юм.
haashaanbee zugeer garchig shaajaahiiin..........................kkkkkkkkkkkk
ReplyDeleteЭнэ iPad харин гарчигнаас оор юм бичуулэхгуй байна. Уг нь болоод байсан юмаа. Яачив буу мэд.........кккккк.
Deleteнайзуудаа санаа юу даа?
ReplyDeleteСайхан бээгий оруулнаа. Энэ цахим тооцоолуур эдгэхээр.
Deletekekew.....haashain .. tanid bas shuudanch bdggui bsiinmyy
ReplyDeleteХүний захиа зѳѳж буянтай үйлс бүтээж явлаа гэж. Хүний ажил бүтвэл ѳѳрийн ажил амархаан бүтнээ гэж.
Delete