Wednesday, 8 August 2012

Турсаар.....................


Кинон дээр гардаг шиг толинд ѳѳрийгѳѳ хараад асар аймаар цочив.

Ѳглѳѳ болгон нүүрээ угаагаал ѳѳрийгѳѳ тольдоол байдаг хэрнээ ѳнѳѳдѳр кинон дээр гардаг шиг эвгүй хѳгжим явахтай зэрэгцэж байгаа юм шиг гэнэт улам турсанаа хараад цочив.

2005 оноос хойш асар хурдтай турж байна. Нэг ѳдѳр, нэг минут турчихья гээд үзэж тарж, үсэрч наалдаж байсангүй ээ.

Ѳлсѳѳд байна уу гэвэл үгүй ээ идэээээээээээээээээээээээээээээл байна.

Эм тан уугаад байна уу гэхээр үгүй, хамгийн сүүлд хэзээ эм ууснаа ч мартаж орхиж.

Дээр нэг хоёр хүн намайг турсаныг гайхаал маргалдсан чинь нэг нь аймаар уурлаад за хэн мэдлээ дээ эм мэм уугаад таргалддаггүй юм байгаа биз гэж авсы ш дээ.

Хѳндлѳнгийн хүмүүс нээрээ тэгж л боддог юм байлгүй дээ.

Сэтгэл санаагаар унав уу гэтэл үгүй, би чинь ёстой хийнэ, бүтээнэ, босгоно, байгуулна, зүтгэнэ, зорьно гээд явж байдаг хүн шүү дээ.

Ингээд бодоод байсан чинь энэ чихэр, шоко иддэггүйгээс болж байна уу. Хааяа бол гаатай чихэр хүлхдий ш дээ.

Хамгийн гол нь ээжид намайг улам таргалсан гэнэ гээд хэлээд ѳгѳѳрэй! Ээж дандаа таргалсан уу гэж асуудаг юм.

4 comments:

  1. надаас жаахныг авчихаач ккк

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан таарсан махтай болмоор л байна шүү даа.

      Delete
  2. hehe nadtai huwaachuul yag taarna l daa

    ReplyDelete
    Replies
    1. Хуваая л даа. Урагшаа, хойшоо товойдог дээр бүр ихийг ѳгѳѳрэй ва ха ха ха!

      Delete