Friday, 3 August 2012

Аянга

Энүүгээр аянга их буух юмаа. Том орон чинь хамгаалдаг юм энэ тэр нь яачдын бүү мэд.

Дээр нэг гаргүй хүн явж байсан юм. Би жаахан гайхаад харж зогссон чинь хажууд нэг Индиан хүүхэн зааснаа Аянга буугаад ингэсэн гэнэ лээ гэж авдын. Аймаар гэж.

Тэгсэн ѳчигдѳр дуутай бороо ороод манай энэ хотын сүлжээ рүү аянга буучихсан гэнээ. Нѳгѳѳ Олимп энэ тэр үзэх будаа. ТВ гарахгүй байна.

Бүх үүрэн сүлжээ ажиллахгүй. Зѳвхѳн гэрийн утас ажиллаж байгаа гэнэ.

Том орон байж аянганаас сэргийлдэг юм энэ тэрээ сайн хангадаггүй юм уу яадаг юм бүү мэд.

Би энэ дуутай бороо орохоос айна гэж яаваа. Толгой намс гээд л явчихдаг юм.

Хѳдѳѳ шѳнѳ дуутай бороо орох ч муу эрийг унгас алдуулдаг золиг шүү дээ.

Манай нэг нохой тэнгэр дуугарахаар гэрт ороод ирдэг байж билээ. Манайхан нохой байж аймхай гээд л зодно.

Би бас аймхай юм болохоороо нохойг ѳмѳѳрѳѳд яахав дээ байж л байг гээд дургүйцдэг сэн.

За одоо тэгээд нѳгѳѳ Тѳгсцогтынхоо тэмцээнийг үзмээр байдаг. ТВ гардаггүй ээ нѳхдүүд минь.

4 comments:

  1. Endees buren uz: ! http://www.youtube.com/watch?v=Cuxt7lU2YuM

    ReplyDelete
  2. дуутай борооноос би бас их айдаг. хүүхэд байхад хаа хол байгаа бараан үүлний бараанаар дээл нөмрөөд хэвтчихдэг. заримдаа ч нам унтчихдаг, заримдаа бороо ороод дуусан дуустал толгойгоо цухуйлгахгүй бүтчих гээд хэвтээд байдаг байж билээ.

    ReplyDelete
    Replies
    1. Би бол намс гээд л доошоо суучихна. Ямар сайндаа дуутай бороо ороход айргаа бүлж уншдаг нэг маань цээжилж байхав. Энд бүлэх айраггүй болохоор уншдаггүй юм, хэ хэ хэ.

      Delete