Thursday, 2 August 2012
Баярлалаа Түвшинбаяр аваргаа
Гайхамшигтай, баатар, Жинхэнэ Монгол Эр хүн.
Эндхийн тв-ээр аваргынхаа барилдааныг шууд үзлээ.
Маш их баярлалаа аваргаа. Олимпийн хос медальтан, үүнээс ѳѳр агуу баатар хаана байна.
Оросын тамирчинг ерѳнхийлѳгч нь хүртэл ирж дэмжиж байна.
Гэтэл манай аварга хѳлдѳѳ бэртэлтэй. Хѳлѳндѳѳ мэдээ алдуулах тариа хийлгээд гарч ирж байна. Ямар их тэвчээр, эр зориг бэ.
Жинхэнэ аварга шиг барилдаж, жинхэнэ босоо аварга байж чадлаа.
Маш их баярлалаа.
Ганц юм хэлэхэд, барилдаан эхлэхэд дасгалжуулагч Балжинням маасайтал ард нь зогсож байсан. Барилдаан дуусахад байхгүй. Тэр хаачсан бэ.
Цагаанаа аваргыг ялагдахад хаалга саваад гарсан сурагтай байсан. Давахад нь цуг баярыг нь хуваалцаад, унахад нь хаяаад явдаг дасглажуулагчыг ойлгохгүй байна.
Тамирчин хүний сэтгэлзүйг тэр хэнээс ч илүү мэддэг байлтай. Урам ѳгч дэмжихийн хооронд орхиод явж байдаг. Дасгалжуулагчаа сольвол таарна.
Эндхийхэн Оросын тамирчинг магтаад л Путинг харуулаал хэчнээн бухимдуулаваа. Юу гэчихэвээ хѳѳрхий Монгол ч гэж байх шиг. Очоод .... ... санагдлаа.
Би ч дээлнийхээ бүсээ мушгиад хашгирч, орилоод сүрхий байлаа. Гэхдээ бид чамлаж болохгүй. Энэ бол том ажилт. Маш том амжилт!
Баярлалаа аваргаа! Танд бид насаараа ѳртэй боллоо. Та бол жинхэнэ БОСОО АВАРГА!
uneheer argagui mundag baina lee shuu. ter solongos hold ni hichneen orovoo yagaad ch unagaj chadsangui. ter oros gart ni bariulchihaad hichneen dugtarvaa yagaad ch gariinh ni bayriig, holiinh ni suuriig hen ch guitsehgui bna lee.
ReplyDeleteСолонгостой барилдсаныг нь үзээгүй. Харин тэр Оростой бас үзээд авсан шүү тээн.
DeleteХѳлѳѳ эдгээчихвэл дахиад хэд хэдэн Олимпод Босоо Аварга байх Баатар байна шүү.
baljinnaym awarga huwtsasaa solison uchraas tanigdahgui bgaam
ReplyDeleteОростой барилдаад буухад нь би лав хараагүй. Харин 2 бѳх очиж байна лээ.
DeleteSolongosuud gej buzar humuus bainaa. Dotroo hoorondoo bol Mongoltoi negdene Mongoliin buh baylag manaih bolno gesen sonin gaj yaria gargadag olimpt bolhoor hunii huuchin sharh ruu n dairch sedreedeg itgelgui humuus baina daa.
ReplyDeleteBarimalch
Яанаа тэр шархийг нь мэдэж байсан юм болов уу. Солонгосуудыг чинь сайжруулсан Жунгаа гэдэг болсон байна лээ ш дээ.
DeleteУлаанбаатарынхан Солонгос хоолны газараар үйлчлүүлэхээ больё энэ тэр гээд уриа гаргаад байсан. Битгий үйлчлүүлээсэй билээ дээ.