Wednesday, 16 May 2012
Хуримын зар
Хүн амьдралдаа нэг удаа хуримаа хийх нь зөв гэж боддог.
Нийлж, сарнисан ч байлаа хүн амьдралдаа нэг удаа хуримаа хийх нь зүйтэй гэж үздэг. 40 хүрсэн байлаа ч хуримаа хий.
Миний хувьд заавал түм буман хүн амьтан урьж, элдэв янзын хамтлаг дуучин авчирч энэ тэр зардал үрээд хэрэггүй гэж боддог.
Хоёр хүний хайрын баталгаа. Мэдээж гэр бүлээс гадна найз нөхдөө урилгүй яахав. Гэхдээ одоо тэр минь энэ минь гээд байвал дуусахгүй. Дээрээс нь хоёр талын найз нөхөд нийлвэл учираа алдсан юм болох ажгуу.
Хамтлаг дуучидын тал дээр бол бүр эсрэгээрээ. Тэд нарыг тоглолтыг мөнгий нь төлөөл үзчихнэ тийм биз дээ.
Түүний оронд хоёр талынхаа урлагийн авьяас энэ тэрийг харуулж, гэр бүлийн танилцуулга маягтай урлагийн хөтөлбөр оруулвал зүгээр.
Нэг ёсондоо хүргэн бэрийн талууд худ, ургаа сайн таньж ав гэсэн үг ш дээ. Монголчууд бүгдээрээ дуучин, бүжигчин болхоор хоёрын хоёр гэр бүл дотроос час хийсэн урлагийн номер гар ч л таараа.
Дээрээс нь найз нөхдөө хооронд нь танилцуулж, элдэв янзын дурсамж, бэлэгдэлийн чанартай тоглоом энэ тэр зохиож халуун уур амьсгал үүсгэж хийвэл гоё болох юм шиг санагддаг.
Өглөө ажилдаа ирээд цахим хуудсаа шалгатал үеэл дүүгээс минь захидал иржээ. Би чинь олон үеэл дүүтэй хүн. Ирэх 9 сард хуримаа хийх гэнэ.
Эгчээ та ирж амжих уу?
Эгч нь үнэндээ амжихгүй л болов уу. Эгч нь харин хуримын бэлэг явуулья даа.
Гэх мэтээр үеэл дүү нар хурим найр хийж, худ ураг бололцоод сайхан байнаа.
Манай блогчид хуримаа хийхдээ бие биенээ урих болов уу?
No comments:
Post a Comment