Tuesday, 15 May 2012
Эрээд сураад олохгүй нь ээ
Эрж сураад олдоггүй хүн болоод зүйлс гэж надад байна. Сая харин Америкаас хэд гурван зүйлсий нь олоод авсан.
Юуны түрүүнд аль 2009 онд би бас бичиж байсан. Энэ бол миний найз хүүхэн. Сүүлд 2006 онд л уулзсан байх.
Их Засаг Их сургуулийг 2004 онд төгссөн юм. Хайгаад л байна хайгаад л байна. Хаана байгааг нь ерөөсөө олж чадахгүй байна.
Бушуухан олоод ярих юмсан. Хүүеээ чи минь мөн үү ээ гээд л дуу алдах байх даа. Сүүлд уулзахад айлын эзэгтэй, аавын хүүгийн хань, алдрай үрийн ээж болчихсан баяр хөөрт умбан суусансан.
Бид хоёрын ганцхан жилийн үерхэл зуун жил үргэлжлэх ерөөлтэй байсныг сүүлд ойлгож билээ. Уулзах хүмүүс улам бүр таталцаж, Уулзах ёсгүй хүмүүс улам бүр түлхэлцдэг гэж ямар үнэн үг вэ.
Уг нь нэг блогчин надад найзыг минь олж өгнөө л гэсэн байгаа. Санажийн шүү муу найзыгаа.
Дараагаар нь Япон хэлний толь бичиг бий. Энэ найз минь надад өгч байсан юм. Ёстой элгэндээ наагаад энгэртээ тэвэрч явдаг ганц толь бичиг байсан минь алдчихсан. Яг үнэндээ яаж алдсанаа санадаггүй юм.
Хэзээ нэгэн цагт Япон явахдаа бүх номын сан, дэлгүүрээр нь орж тэр толь бичигнийхээ ижилийг олж авбал магнайны нэг үрчлээс арилах нь магад болно.
Яагаад ч юм номоо олчихвол найзаа хурдан олоод найзаа олчихвол номоо ч бас хурдан олох юм шиг санагдаад байдаг юм.
Найз минь сэтгэл шингэсэн номоо надад өгчихөөд энэ толь бичигний хэргий нь хийгээрэй, маш сайн толь бичиг шүү гэж захиж байсан нь санаанд илхэн байх юм.
Номы нь алдчихсан болхоор найз маань олдохгүй байгаа юм болов уу эсвэл эзэнтэй нь холбоо барихгүй болхоор ном нь ч бас олдохгүй байгаа юм болов уу.
Хоёуланг нь олно доо олно.
No comments:
Post a Comment