Wednesday, 25 April 2012

Дүн гартал зугаацна


Зугаацахаа хат даа хэд авсан бол гээл бүтэн 7 хоног хѳмсѳгѳѳ зангидаал бодолд орж явах нь ээ.

Сийрэг сайхан толгой, ой тогтоолт энэ тэр чинь 20тын настайгаа үлдсэн бус уу.

Ойлгохгүй болхоор бүр цээжлэх гээд ч бардаггүй ээ.

3 шалгалтын ард гарчаад сууж байна. Гарсан гэж ярих болоогүй ээ. Одоо нѳгѳѳ дүн, дүн гарна шүү дээ. Амралтын ѳдрүүдээр багш шалгаад ажилын ѳдрүүдэд гаргацан байна байх.

Нэг сайхан юм нь цахим байдлаар дүнгээ харчихна. Би чинь оюутны кодоо оруулчаал дүн унших явцад нүд энэ тэрээ аниад аягүй нялхардий ш дээ чааваас, даанч нялх л биш болхоос.

Сая шалгалтан дээр оюутны үнэмлэхээ үзүүлсэн чинь жолооны үнэмлэхээ үзүүл гэнээ. Машин барих гэж байгаа биш дээ.

Би бүр гайхлаа ш дээ. Сургуулийн үнэмлэх нь сургууль дотроо хүчингүй бол ѳѳр хаана хүчинтэй байхын бүү мэд. Би бүр мэлмэрч орхилоо.

Нэр усыг чинь сайн бичээд авья гэнээ. Оюутны үнэмлэх үзүүлж шалгалтанд орж байна гэж л ховлох шинжтэй.

Тэгсэн шалгалтын материал тарааж явсанаа минийх гараад ирсэн бололтой. Гацаад уншиж чаддаггүй ээ. Тэгэхээр нь минийх байх гээд гараа ѳргѳсѳн чинь яаж дууддын нэрийг чинь гэнээ.

Би ѳмнѳѳс нь инээсэн чинь яаж дууддын бэ хэлээтэх би сурмаар байна гэнээ. Үнэн хаагцан авгай нээрээ.

Нээх аймаар олон оюутны дунд би чинь овог нэрээ хэлээл, би одоо овог нэрээ франц аялгаар үеэр тасалж хэлдий ш дээ. Монголоор хэлчихийн бол ааан аан аан гэж дахин дахин асуугаад би тэнд яг муужирч уначих гээд байдаг юм.

За одоо баадангаа боож хоноод маргааш ѳглѳѳ 05 цагт ажилдаа явна.







2 comments:

  1. hehe france aylagaar helne geheer yadgiin boloo? sonsmoor sanagdchihlaa.

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха, 3 үеэр тасалж хэлнэ шүү дээ. Пүн пан хан хин гэсэн аялгатайгаар ккккккккккккккккккккк

      Delete