Tuesday, 24 April 2012

Шалгалтанд нүдүүлжийн


Муу ТБ нь шалгалтны доороос босч ирэх гэж нэлээд бодлогоширч явна.

Ѳчигдѳр нэг шалгалт ѳглѳѳ. Хэдхэн тест бусад нь дан тайлбарлаж бичих сонголт байв. Сайхан буудлаа даа. Энэ охин яг галзуу гэж багш бодох байхаа.

Олон янзын онол энэ тэр цээжлэх цээж ч алга нээрээ. Сайхан сайхан буудсаан. Хоосон цаас явуулж байснаас дээр дээ.

Манай энэ ангид нэг гоц охин байна. 3 цагийн шалгалтыг 30 минут хийгээл инээгээл гарлаа ш дээ.

Би тэгэхэд яав дахин дахин уншаал юу билээ, энэ болов уу тэр болов уу гээл суужийлаа.

Тэгсэн нэг охин 00 явж ирэхдээ нэг цаас авчраал хуулаад байхын. Уг нь хѳѳрхий минь цэл залуу насан дээрээ яваа л хүүхэд юм. 20 дѳнгѳж гарч байгаа болов уу гэмээр.

Ширээ нь урдуураа хаалттай, багш цахим тооцоолуур уруугаа ухаа алдцан. Тэр охины хуулж миний гайхсан хоёр юу гэхэв.

Ѳнѳѳдѳр бас нэг шалгалт ѳглѳѳ. 100 асуулттай. Асуулт бүр нь нэг оноо. Үнэн аймаар тест байсаан.

Энэ тест гэдэг юмыг хэн зохиов энэ тэр гэж бодлоо ш дээ. Ядаж юм зохиож бичвэл санааг нь олцон байхад оноо авы ш дээ. Тэгтэл энэ тэст бол үнэн аюултай.

Маргааш дахиад 100 асуулттай тэст ѳгнѳ. Ээжээ ааваа надад туслаарай.

Шалгалт энэ тэрт сайн дүн авхуулдаг ном энэ тэр чинь юу билээ дээ. Надад хийдэд очоод шалгалтаа онц ѳгдѳг ном уншуулчих буян нь дэлгэрсэн хүн байвал ѳнѳѳдѳр эсвэл маргааш уншуулаад ѳгвѳл сайн байна шүү дээ. Үнэнгээсээ гуйжийн шүү.

За ингээд маргааш онц авахын тѳлѳѳ.






6 comments:

  1. Ми найз шалгалтын дээр гарч амьдраарай :)

    ReplyDelete
  2. Бурхан шашны номд найдснаас өөртөө найдсан нь л дээр байх даа :)

    ReplyDelete
    Replies
    1. Сэтгэл гэж нэг юм дээрээс нь хүний шашин суртал энэ тэр бас байна байна хѳ.

      Delete
  3. Чи нь яагаад бээгий шахахгүй байнаа?

    ReplyDelete