-Жаажаа надаа оймс өгсөн
-Жаажаа надаа бэлгийн карт өгсөн
-Аааааан би Жаажаа дээр дахиж очиж бэлгийн карт авна ииийййййййййййййййййййй
Бага байхад энэ чинь жинхэнэ болдог байлаа ш дээ. Ялгавар үзэл ч гэж юу байхав дээ байгаагаа л бэлэглэж байхад адилхан биш, том жижиг бэлэг энэ тэр гээд сүр байдаг байжээ.
За тэгээд та бүгдээрээ Баясгалан хэмээх Усан Луу жилдээ хамгийн гол нь эрүүл энх байх хэрэгтэй, хэрэг зориг гаргаад эмчид очиж биеэ үзүүлээд ав.
Боломж гарвал ээлжийн амралтаараа тэр Өвөрхангайн Хужиртын Шаварт 10 хоног амраад ир.
Дараа нь эрдэм, ном, ажилаа бод. Хийе бүтээе гэсэн юмаа хийгээд ав, эхлээд ав, хийж бүтээх гэж байгаа нэгэндээ дэм өг.
Хайр сэтгэлтэй нэгэндээ хайраа илчил. Ариун хайраа хүндэлж яв.
Ганц бие хүмүүс нь шинийн 15-нд өглөө бурхандаа аягатай сүү өргөөд орой түүнийгээ сар гарсаны дараагаар 9 нүхтэй цацлаар 11 удаа өргөөд, үлдсэнийг нь аягаар нь өргөнө. Шинийн 15-нд Хүслийн сар гэж давхар сар гардаг тул тэрхүү саранд хүслээ шивнэж өргөл өргөвөөс хүсэл биелэх учиртай гэж буужээ.
Энэ жилдээ биеээ засаад авбал гэрээ засаад эхэл. Гэрээ засаад болвол төрөө зас.
Сар шинийн өдрүүдээр тухайн жилдээ хийх ажилаа бодож, төсөөлж, дандаа сайн сайхан зүйл бодож эргэцүүлэх нь чухал шүү.
Мөрөөдлөө нүдээ аниад, төсөөл, ярь түүний дараа алхам алхамаар хийж эхэл. Эцэст нь та амжилтанд хүрнэ.
Би нь ажил дээрээ хөөмийч Наранбаатарын Ломбада хөөмийг сонсоод шинэлж байна даа. Маргааш өглөө зүгээ гаргана.
Хөөмий сонсож, мөнгөн аяганд аагтай хонгор шаргал цай ууж, ноолуур өмсөж, морь унаж, морин хуур хөгжим тоглож, тоорцог малгай толгой дээрээ дугтуйлж, тоонот гэрт амьдарч, тэнгэр бурхандаа залбирч мөргөдөг МОНГОЛ ЗОН ОЛОН ТА БҮХЭНДЭЭ САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
Сайхан шинэлж байна уу? Тэр ерөөл сургаалууд хүн бүхэнд бат сайхан орших болтугай!
ReplyDeletesaihan shinelj bnuu
ReplyDeleteМонгол бүсгүй, Гуталчин мину, сайхан шинэлж байнаа. Өглөө зүгээ гаргаад цасан дунд мөлхлөө ш дээ. Тэгээд нэг сүү өргөсөн. Гоё буузны зураг хараад суужийн ккккк.Та 2 минь сайхан шинэлж байна уу? Монгол айлууд байгаа биз дээ. Хэсээрэй хэ хэ хэ.
ReplyDeleteхэхэ аа тэгээд монголд ирэхээр өөрдөө
ReplyDeleteDelgermaa Erka мину, би харин буузыг 7 хоног идэж чадах байхаа идээл идээл байды ш дээ ккккк
ReplyDelete