Monday, 20 February 2012
10 жилийн хошигнол
Нэгдүгээр анги-Нэгийн нэгийн нэгдэлчин
Тайлбар-Хурганы бэлчээр дээрээс гэнэт анги танхимд яваад орчихсон. Юун хичээл манатай, нэгдэлийнхээ хурга, ишигийг бодож суудаг сайхан манардаг үе
Хоёрдугаар анги-Хоёрын хоёрын хоёрчин
Тайлбар-Нэгдүгээр ангид нэгдэлийн ишиг хургаа санасаар байгаад юу ч сураагүй гэнэт хоёрдугаар ангидаа ороод дан дэгээ төмөр шиг 2-ын тоо авдаг хүнд үе
Гуравдугаар анги-Гурвын гурвын гутлаа чирсэн дээрэмчин
Тайлбар-Хоёрдугаар ангидаа муу аваад үзчихсэн, яавал ч яамаар, байрны хүүхдүүдийг жаахан овгордох маяг ордог онигроодуу үе
Дөрөвдүгээр анги-Дөрвийн дөрвийн дөрөөчин
Тайлбар-Хурдны морь унах нас шувтрах тул сав л хийвэл морь унах гэж гүйх бөгөөд жаахан хүч тамир орж, дөрөөнд ширүүн байх доргио үе
Тавдугаар анги-Тавын тавын тамхичин
Тайлбар-Том ангид орсон том гар. Тамхи энэ тэр сорж үзэж хахаж, цацсан шиг явдаг пээдгэр үе.
Зургадугаар анги-Зургаагийн зургаагийн Зурагчин
Тайлбар-Шугам зураг орохын урд үе учираас сав л хийвэл бийр, цаас гаргаж юу ч хамаагүй зурдаг хөнгөн үе
Долдугаар анги-Долоогийн долоогийн долдигнуур
Тайлбар-Яавал нэг гайгүй дүн авдагийг мэдэх шинж илэрч улмаар хэрхэн яаж, хэнд хэзээ нүүр өгөх вэ гэдгээ мэдэж авдаг долигнуур үе.
Наймдугаар анги-Наймын наймын наймаачин
Тайлбар-Гэнэт юу юугүй төгсөх болсоноо мэдэж доод ангийнхандаа элдэв шалдав илүү дутуу ном дэвтэрээ юухан хээхэнээр зардаг панз үе
Есдүгээр анги-Есийн есийн ерөөлчин
Тайлбар-Найм аравдугаар ангийнхаа дүү болон ах эгч нарт элдэв зүйлийн ерөөл, сургаал хайрладаг бачим сайхан үг амнаасаа урсгаж явдаг наалинхай үе
Аравдугаар анги-Арвын арвын архичин
Тайлбар-Би эр хүн боллоо гэж цээжээ дэлдэж гашуун, нялуун юм балгаж явдаг давилуун, ширүүн үе.
Ийм нэг хэлцүүдийг 10 жилд байхад нэгэндээ хэлж тоглодог байж билээ. Тайлбарлах гээд үзсэн чинь хөөрхөн уялдаа холбоо гарч ирж байна.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteхаха энэ хэллэгийг чинь би бас сонсож байсан юм байна... ийм учиртайм боловуу гэж бодож байсан чинь зохиож байж хэхэ
ReplyDeleteDelgermaa Erka мину, би аягууууу ойртуулсан байна уу кккккк
ReplyDelete