Tuesday, 5 May 2009
Кайф
Кайф гэж коктейль байдаг мөн үү? Мөн хи хи хи.
Манай нэг найз охин 3 жилийн өмнө миний найз чи юунаас кайф авдаг вэ гэж асууж байсийн тэгэхэд би хөгжим...сайхан дуу сонсож л кайф авдаг гэж хариулж байсан маань одоо хүртэл санаанд байна.
Одоо хүртэл энэ хөгжимнөөсөө таашаал авч хорвоог хоёр биш 4 нүдээр харсаар л байна. Яаг одоо Roxette-Queen of rain дууг сонсож байна. Нэг хүнд үнээр тохирсон дуу шүү. Тэр хүнд заавал дуулж өгнөөө.
Миний найзууд та нар юунаас таашаал авдаг вэ? Юу ч байж болно гагцхүү түүнээсээ жинхэнэ сэтгэлийн таашаал авдаг байх хэрэгтэй.
Чалчих, алхах, дуулах, хөгжим сонсох, бичих, зурах, сайхан вино уух, сайхан сэтгэлийн үгээ гаргах гээд юу ч байж болно ш дээ. Гагцхүү тэр л сэтгэл чамайг жинхэнэ эзэмддэг байх хэрэгтэй.
Одоо бол Болдбаатар, Жавхлан 2-ын хамтран дуулсан Дөрван настай халиун дууг сонсож байна. Манай инженер Ганаа ах их дуртай. Энэ бас их гоё дуу шүү хүмүүсэээээээээээээээээээээээээ.
Муу ахдаа зориулж энэ дуун дээр клип хийж өгнөөөө. Зөндөө морь унаж бас хурдлуулж байгаа бичлэгийг нь оруулаад........................................
За хажуугаар нь бас сэтгэл хөдлөөд Хайрын дээд ханьдаа зөндөө их хайртай гээд хэлчихлээ мөн үү мөн хихиииииииииииииииииииииии. Миний найз Оюука зөндөө их бид 2-ыг дэмждий ш дээ. Оюукадаа баярлалаа гэж цөөхөн хэлсий ш дээ одоо дахиад нэг хэлээд бас хайртай шүү гэж хэлж байнааааааааааааа. ОЮУКА НАЙЗ НЬ ЧАМДАА ЗӨНДӨӨ ИХ ХАЙРТАЙ ШҮҮ.........................................................................................................
Хүмүүсээ өөрийн юу хүссэн түүндээ сарвай бас сэтгэлийн жаргал эдлээрэй.
Найз Цоги нь.....
No comments:
Post a Comment