Friday, 1 May 2009
Эхийн сэтгэл
Эхийн сэтгэл... гэж энэ хорвоо дээр хэн ч хэмжиж чадахгүй тэр л хайрыг хэлнэ тиймээ. Энэ эхнэрийн урхи дээр хүртэл муу санаатай шулам Эри-ийн хүүхдийн сэтгэл гарах юм. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэж ямар сайхан үг вэ? Энэ хэлц үгийг гаргаж ирсэн хүнд баярлалаа гэж хэлье.
Яг үнэндээ жилд ганцхан удаа ээж дээрээ би очихдоо энэ хорвоо дээр шархадсан, зовсон, ганьхарсан, бэтгэрсэн тэр л сэтгэл, цангаагаа тайлж авдаг. Уг нь ээж дээрээ би очооод ээж минь ямар үр төрүүлснээ мэдрэх сэтгэл, санаа, зүрх баймаарсан. Гэтэл тэгдэггүй ээ миний ээж намайг нэг алхахад 2 алхчихсан намайг нэг тан буцалгахад 2 аяга борцтой шөл буцалгачихсан байдаг.
Хэн ч надад өгдөггүй, хэнээс ч хайгаад олдоггүй, хэдий үнээр ч аваад ханадаггүй тэр сэтгэл, хайр миний ээжид байдаг.
Та нарын ч ээжид бас байгаа.
Мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан...
Анх хэдгэнэ мөнхийн ус авч явсан шувууг хатгаад мөнхийн усыг нь асгуулчихсан гэсэн домогыг сонсоод их эвгүй байдаг байж билээ. Усан дээр очоод таарсан хэдгэнэ болгоныг барьж авч алаад л...
Бургас модыг хайлаас гэж үзээд
Ботгон гунганааг мэлмэрээ гэж ч бодоод
Бодролын ягаан сэтгэлийг сүү гэж тайлбарлаад ч
Бижигхэн ээжийнхээ хайр, сэтгэлийг хэмжих нэгж энэ дэлхий дээр алга шигэээ.
No comments:
Post a Comment