Friday, 17 April 2009

Эгч

Эгч, эмэгтэй дүү... Та нарт эгч, эмэгтэй дүү байгаа юу? Эгчтэй, эмэгтэй дүүтэй хүмүүс дандаа ядаргаатай хувцас булаацалдаж өмсөөд гэж ярьдийн байна лээ хэ хэ хэ. Би гэхдээ зөндөө хуурай эгч, бас эмэгтэй дүүтэй ш дээ. Нээрээ ийм үг байдий ш дээ. If you are not leaving me, How can i miss you? Хэ хэ хэ хүн нээрээ байхгүй юмаа л үгүйлж, мөрөөдөж байдаг байх даа. Манай бэрийнх эхээс 6-лаа дандаа охин ш дээ. Бэр болхоороо дандаа л эрэгтэй дүү, ахтай байсан бол гэж ярьдийн. Би тэгээд нэг эгч юм уу дүү хүнийг өөрийн эгч, эмэгтэй дүүгээ гэж бодож, хайрлаж шүтэж явдаг. Манай их сургуулийн ангийн багш бас айлын ганц охин юм билээ. Бас л над шиг бодолтой явдагийн байна лээ. Гэхдээ эгч, эмэгтэй дүү гэж бодсон хүмүүс маань заримдаа бас сэтгэлд нийцэхгүй, тэр болгон бодсон шиг байхгүй л дээ. Гэхдээ л нээрээ нэг эхийнх биш юм чинь яаж тийм байхав дээ тиймээ. Уг нь нэг л удаа амьдрах юм чинь нэг нэгнийхээ байхгүй юмыг нөхөөл жишээ нь ах, эмэгтэй дүү, эгчийг нэг нэгэндээ нөхөөд явжийдаг бол гоё юм уу. Даанч тэгж байснаа гэнэт нэг юм нь зөрөнгүүт би ямар чиний ах, дүү юмуу албатай биш гээд яваад өгчих юм болов уу хэ хэ хэ. За за энд хүмүүсээ бодлоо хэлээрэй. Бүр сэтгэл сонин болчихлоо.................

1 comment:

  1. би л лав эгчтэйгээ хэзээ ч хувцсыг нь булаацалдаж байгаагүйм байна. лав л аймар их хайртайдаг ккк. тгэд бас шунанаа... дахиад нэг эгчтэй байсан бол гээээл... ккк

    ReplyDelete