Friday, 17 April 2009

Чацарганы шүүс

За энэ өглөө ажил дээрээ ирээд чацарганы шүүс ууж байгаал баахан хүний ад боллоо. Юу юу гэнээ наадхыг чинь үнэрлэсэн чинь бөөлжлөө, шивэр шиг еэн цаашаа цаашаа гэнээ. Сонин юм бэ тиймээ, яаж үнэрлэхээрээ ургамалыг шивэр гэжидэг байнаа. Уур ч хүрэх шиг ядаж байхад халуун уснад найруулчихсан байсан болхоор цааш нь тавих боломжгүй халуунаар нь адлуулан барин уужийгаам чинь. Маргааш өрөөндөө гаднаасаа түгжүүлж байгаад чацарганы шүүсээ уунаа яадийн. Энэний буянаар л өвлийг ханиадгүй, сайхан давлаа ш дээ. Гэтэл юү гээд адлаад байдийн зүгээр. Хүмүүсээ чацарганы шүүс сайн ууж байгаарай. Үнээр эрүүл мэндэд сайн шүү. Өнөөдрийн тухайд: Гадаа жаахан салхитай байнаа. Өглөө гэхдээ гоё дулаахан салхитай л байсан. Гэрт амьдрах сайхан юм нь хаалгаараа шагайгаал ямар хувцас өмсөхөө мэдчижийгаам чинь байшинд бол амжихгүй ээ. Өө тийн манай ах хөдөөнөөс ярьжиин. Мал төллөөд дуусч байгээ гэнээ. Морь уралдуудах гээд явжиин гэхийн. Үнээр хорхойтой юмаа. Би одоо Дэлгэрмөрөнгийн тоглолтыг үзэх гэж Асашюрогийн Циркийн хаалгаар чихэлддэг шиг л юм болжийгаан байна. Удахгүй амрана гэсэн чинь ирж тогоо бариарай гэнээ. Уг нь бол санаа их байнаа. Даанч хол болхоор тэгээд унаагүй болхоор нааш цааш явжийтал дуусчдийн. Гэхдээ 5 сарын үед очинооо хөдөө гэртээ. Өглөөнөөс хойш нэг мэдсэн чинь аймаар их юм орчуулчиж тэгээд жаахан амрах санаатай блог руугаа ороод ирлээ.

No comments:

Post a Comment