
Ан авласан хүмүүсийг маш их ажаад байхнээ учир жанцантай эд их байлаа. Би чинь хонь, ямаа гаргадагтай л төсөөлж бодоод байсан чинь хандгай гаргана гэдэг чинь хонь гаргахаас шал өөрийм байна. За тэгээд хөөрхийг умахам болгосны дараагаар арьс энэ тэрий нь хуулахгүй гэдэсий нь гаргаад, толгойг нь ном ёсоор салгаад за тэгээд 4 мөчий нь шууд хөрөөгөөр хөрөөдөөд 4 хуваагаад машин дээрээ ачаад алга болсон кккк. Тэгээд гэртээ ирээл шууд идээл энэ тэр боджийсан чинь байдаггүй тэгсэн чинь Байгаль Орчины Яаман дээр байна гэдийн. Юугаа хийжайдын бэ гэсэн чинь тэнд бүртгүүлдийм гэнээ. Тэдний өдөр тэр гуай нь тэнд гүйж явсан хандгайг 2 сумаар хавирган дундуур нь калибраар буудаад унагалаа гээд толгой молгойг нь үзүүлдгийн гэнээ бурхан минь. Тэгэнгүүт нөгөө яам нэг бичиг өгдийн байна. Тэр бичиг тэр амьтны махыг идэж дуустал байх ёстой гэнээ. Хүнд махнаасаа өгвөл нөгөө бичгээ хувьлаж өгнө. Ай мөн явдал суудал их байна шүү дээ нээрээ. Тэгээд нөгөө 4 мөч, толгойгий нь гараажиндаа авчраад дүүжилчдийм байна. 7 хоног дүүжилсний дараагаар тусгай ХҮН /Махны дэлгүүрийн мах зарагч/ залж ирж махаа хөндүүлээд, өөрсдөө тэгээд жижиг хутга бариад ээ бурхаан нөгөө махныхаа арьс, шөрмөс, булчингий нь түүгээд зогсцооон. Мах л бол мах шууд чанаад идчихгүй гээл миний гол харлаал зогсоод байлаа. Зүгээр яаж зогсхов дээ элбэлцэээл хийгээд байлаа. Тэгээд өөрийнхөө хуулсан барьсан арьс энэ тэрээ иднэ гээд аваад ирсээн. Яадын, ядуу мадуу гээд бодсон биз ядуудаа биш гол нь тэгж юм хаяж чадахгүй хүн юм билээ. Би ч гэртээ ХОГ цуглуулагч гэсэн хочтой хүн л дээ.
Тэгээд яс масы нь бас хаяад л байсан. Би ч нэг далны яс, богино чөмөг авч үлдээл тэр өдөр ёстой нэг найр хийх юм бодлоо доо. Орой гэртээ орж ирээл нөгөө ясаа үйчээл, ногоо, могоотой гусч өгий гэж бодсон чинь юу вэ нээх амтгүй сонин хальс байсы ш дээ. Яс чинь нэг намайг мөлжөөчээ гэсэн шиг яснаасаа мах нь салахгүй гоё зугаатай байды ш дээ. Тэгсэн чинь байхгүй хүрээгүй байхад мултраад тэгээд дан бүлх ч юм шиг, нээх сонин байсан. Тэгээд хаяад баахан ногоо идсий ш дээ. Шөлий нь ясаа чанажийхдаа амсаад байсан чинь давсгүй болчоод байсан. Лав л 2 атга давс хийсэн байх даа. Тэгсэн хэрнээ нэг сул юм болсон байсан. Тэр 7 хоног зүүж орхисонтой маш их холбоотой болж таарсан шүү дээ. Тэгээд бодлоо ш дээ. Болдоггүй болохоор нь идэхэд онцгүй болхоор нь хаядым байна. Эднүүдийн зөв байна гээл бодлоо. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment