
Энэ хүмүүс хувцасаа хэдэн долоо хоногоор өмсөөд бүр нэг хир мирий нь дагтаршуулаал явжайхийн. За тэр ажилын хувцас бол бүр ярилтгүй. Би бүр тайлж аваал угаачмаар байгаам чинь. Өглөө хүн чинь ажилдаа ирэхдээ хувцас, мувцас заваан байвал сэтгэл мэтгэл байхгүй биз дээ. Эд нарийг ганцхан шив шинэ хувцас өмссөн байхад нь л цэвэрхэн байна гэж бодох нь тэр. Бусдаар бол байхгүй. Эндхийн ажилчидын угаалганд нь тогтмол хүн байдаггүй. Цэвэрлэгч нар орж угаадгын. Өөрсдөө ч угаасан болно. Саван, бок, машин, хатаагч бүгд байна. Гэтэл байхгүй ш дээ. Үзээрийн юмнууд л яваад байх нь тэр. Би гэж нэг сэжигч нөхөр хэн хувцасаа угааж байна вэ гээд тооцоолоод байгаам шиг бөөн хир, тос, шороо болсон комбинзонтой хүмүүс. Ямар сайндаа би саяхан нэг хүний яриа сонсохнээ, Манай Монголд ажиллаж байсан хүмүүс нь Монголчуудыг ажилын хувцасандаа гайхалтай, цэвэрч сүрхий гэж ярьж байхы нь сонслоо. Бүр тэгсэн нэг гадаад анх Монголд ажиллаад гайхаад яалт ч үгүй хувцасаа байн байн угаалгасан гэнэ. Өглөө бүр хүмүүс нь угаасан хувцас өмсдөг, гайхалтай цэвэрч. Угааж байгаа бүсгүйчүүд нь хүртэл угаагаад, хатаагаад, уранхай цоорхойг нь хатгаад өгчдөг. Ёстой угааж арчихдаа гаргуун гэж байна шүү. Бид ч уранхай байвал оёод, хиртэй байвал угаагаад өмсчихнө. Арчаатай ард түмэн шүү. Эд нар бол аймаар хиртүүлээл, ураад шууд хогийн цэг рүү шидмой.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment