
За бүтэн 2 сар хагасын турш долоо хоногт нэг удаа, нэг цагаар усанд сэлж сурах хичээлд яваад 10 удаа хичээл орохоос нэг удаа таслаад 9 удаа хичээлд суусан гэсэн үг. Нэг удаа таслахаа гадаа цас эгч, бороо ах 2 зэрэг холилдож ороод зам аймаар байсан тул аюулгүй ажиллагааны үүднээс хичээлдээ яваагүй юм. Анх хичээлд бүртгүүлэх гэж байхдаа яг сэлж сурах уу гээд асуусан чинь яг сурнаа гэсэн. Тэгэнгүүт л хүн намайг сэлгээд сургах л юм бодоод зүтгэсэн л дээ. Тэгсэн манай ангийн нэг хүүхэн нэг өдөр хичээлдээ ирсэнгүй. Яагаад сайн мэдсэн гэвэл тэр бид 2-ын түвшин яг адилхан байхгүй юу. Тэгсэн би баахан акулуудтай бассейнд ороод ирсэн чинь ичих ч шиг тэгэнгүүт л шууд үзэж тарсан. Энэ бол сүүлээсээ 2 дахь хичээл байсан юм. Тэр өдөр нуруугаараа хөвөгч бүстэй сэлээд нэлээд дажгүй болоод. Усанд бас жаахан найдаад эхлэх нь тэр. Хамгийн сүүлийн хичээл дээр шууд хөвөгч ямар ч тусламжгүйгээр усанд өөрийгөө даатгаад тэгсэн унаад ха ха ха нөгөө сайхан итгэл алга болсон. 2-3 унаж ам, хамар бөөн ус, цас болж байж арай гайгүй болсон. Гэхдээ цаадах чинь хөвж энэ тэр. Одоо дараагийн курст нь бас нэг 2 сар хагас явахад эгч нэг юм бээвийгээд сэлж магадгүй. За эндхийхэн шиг аймаар сэлэхгүй ч гэсэн ядаж нэг анхан шатны хэмжээнд болчихвол болох нь тэр. Яг ингээд усан дээр хөвөөд биеэ сул тавиад ирэхэд үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ.
сурчихад бас дажгүйшт сурна гэж бодож байгаа шт би лав
ReplyDeleteDelgermee Erka мину,Би айдастай хэвээрээ байгаа. Сурна даа сурна энэ зун жаахан үзнэ дээ. Чамд амжилт хүсье хө.
ReplyDelete