
Хүнсний дэлгүүр орохоор үүдэнд нь хүмүүс хуванцар саваа тушаагаад зогсож байдаг байхгүй юу. Би хараад байсан чинь бас их хуванцар сав хаяж байна шүү. Баяжих аргыг маш хурдан олоод идсэн уусан хувцанцар саваа хураагаад нэлээд их болхоор нь торонд хийж аваад нөгөө хүнсний дэлгүүр явлаа даа. Үүдэнд нь нөгөө машин байж байнаа. Лааз, хуванцар сав 2-ыг хийх 2 төрлийн нүх байна. 2 тийш нь хийгээд л байлаа. Тэгсэн наранцэцэгийн тосны сав гараад ирэв тэгэхээр нь хийгээтэхсэн чинь өмнөөс орилдог гэжий ш дээ нөгөө машин чинь. Тэгэхээр нь би битгий донгос энэ хуванцар биш үү гээд чихсэн чинь бүр аймаар орилдог гэжий ш дээ. Тэгсэнээ үүнийгээ буцаагаад ав гэнээ. Уур хүрээд нөгөө саваа авч хогийн сав уруу шидчээд талоноо авья гээд товчыг нь дарсан чинь учиргүй хэвлээд л өгч байна харсан чинь 55 тоо харагдлаа. Овоо баяжиж гээд л дахиад лавлатал урдаа 0.55 гэсэн тоо байсан гээл бодчих. Аймаар их гомдсоон хэчнээн хоног хурааж тор дүүрэнг авчирч тушааж байхад чинь муухай л байгаа байхгүй юу. Нэг талх аваад нөгөө талоноо үзүүлтэл 55 цент хасаж энэ тэр ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment