Ойрхон юм чинь гээд давхиад очмоор л байна. Одоо хичээлээ тасдалтай биш дээ. 14 хоноод хичээл амрана. 15 хоноод Олимп дуусах нь. ТВ-р харж сууя даа.
Өнөөдөр Монголд маргааш энд Цагаан сар болох гээд сэтгэл зүрх Монголд бие энд байнаа. Ямар ч байсан маргааш өглөө зүгээ гаргана. Цайгаа чанаж ууна. Орой 4 цагаас Монриалын Монголчуудын Цагаан Сарын баярт явна. Хоол нь 20 доллар уух юмаа өөрсдөө авчирна гэсэн. Нэг вино авсан. Би ч уух биш дээ ямар. Ёс болгоод аваад очиноо.
За тэгээд нөгөө хайртуудын баяр болох гээд бас уур амьсгал ороод хаашаа л харна улаан зүрх харагдаадайн. Хайртай шүү гэж.
Ингээд бүх Монголчууддаа 17 жарны Тийн Урвагч хэмээх бар жилдээ цаг цагаа өтгөн сайхан шинэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Сайхан шинэлээрэй.
Нийт хосууд, залуучууддаа бас ирээдүйд 2-уул болох залуучууддаа Гэгээн Хайрын Баярын мэнд хүргэе. Хайр үүрд мөнх үнэнч байж мандан бадрах болтугай.
Олимп, Спортын тэнгэр үүрд мандан бадрах болтугай.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment