Wednesday, 24 August 2016

Буузны маргалдаан

Нэг найз маань гэр бүлээ батлуулаад орой гэртээ урьж бууз идээрэй гэвээ.


Хоёр талынхаа найзуудыг гэр бүлтэй нь уриад 10 гаруй хүн ирсэн байв. Би ч яахав дээ сурсан зангаараа гал тогоо уруу нь ороод явчихлаа.

Яаж ганц эмэгтэй 10 гаруй хүнд үйлчилхэв дээ тиймээ. Тэгээд бүх хүмүүс ажилаа тараад шууд ирчихсэн, өлсөж цангасан хүмүүс л байв.

Эхний жигнүүр бууз гарлаа. Би ч яахав таваглаал эмэгтэйчүүдээд өгөөл явууллаа.
Тэгсэн хүн бүрт яг 3 ширхэг бууз таарсан. Чиний буузыг АЗ-ынхтай хамт тавганд нь хийчихлээ л гэлээ. За би яахвээ гээл нэрэлхээд л гал тогоондоо эргэлдэж байлаа.

Дараагийн буузаа тавьчихаад амсхийхээр нь нөгөө бууз тараасан эмэгтэйнхээ хажууд очоод суусан чинь нэг юм шивнээд байхын. Чихээ ойртуулсан чинь чиний 3 буузыг АЗ идчихсээн гэдэг байгаа.

Тэгхээр нь би зүгээрээ дараагийнхаас нь идий гэсэн чинь, үгүй ээ би АЗ-д хэлмээр байна гэхийн. АЗ-ын найзынх нь эхнэр л дээ.

Би санаа зовоод яахын бэ, битгий ичээчих би зүгээр гэсэн чинь би хэлэхгүй бол хэл загатнаад байна гэснээ, хөөш АЗ чи яагаад ТБ-ийн 3 буузыг идчив гэж авдын ва ха ха ха ха.

Тэгсэн АЗ яанаа би идцийм үү гэсэн чинь, нөгөөх маань тэгсий ш дээ, ганцаараа 6 бууз идчихлээ гэсэн чинь нөгөө ирсэн зочид нирх гээл явчдым байгаа биз дээ.

Миний бүр бодохоос инээд хүрээд. Манай хүн хараал суужийсым шиг байгаан. За нөгөөх чинь 3 бууз үлдээхнүү яахнуу гээд. Тэгсэн мань хүн яриандаа болоод идчихээр нь хэлмээр санагдаад байж.

Бодон бодон инээж хүрээд байхын.

6 comments:

  1. Hovor undesnii hooliig goy uil yavdlaar chimjee! :D

    ReplyDelete
  2. Хаха яахнав манай талын залууг . Бүүр бантуулчихсан байна ш дээ хаха

    ReplyDelete
  3. Найзууд ийм л байдаг хэхэ

    ReplyDelete
  4. Найзууд ийм л байдаг хэхэ

    ReplyDelete
  5. Адуучин залуу бид 2 адилхан байна уу үгүй юу, нөхөр бид 2 бас уух юм аваад хувааж уух гээд байж байтал эхнэр яриандаа болоод бүгдийг нь дуусгачихсан байх нь олон ( хэлээ гаргав )

    ReplyDelete
  6. кккк хэл нь хичнээн загатнасан болдоо

    ReplyDelete