Wednesday, 22 June 2016

Өндрөөс айх нь хийгээд болсон явдал

Яг үнэнийг хэлэхэд тэмээнээс өндөр юман дээр сууж, мордож үзээгүй хүн юм байна би чинь.


Canada Wonderland ороод ёстой гулсаад өгий, галзуу хулганыг чарлуулаад өгий, үзүүлээд өгий гэсэн чинь ээ бурхан минь тийм аймаар юм барьдаг яасан аймаар хүмүүс вэ.

Эхлээд нэг галт тэргэнд суулаа. Аймаар хурдан давхихын. Толгой эргээд бөөлжингөө алдаад бууж ирлээ.

За яахав харанхуй дундуур давхисан болхоор тэр гээд нэг нисдэг тэрэг шиг юман дээр сууж үзвээ. Өө өндөрт гарч байна гэж юүхэв. Ядаж байхад суудлууд нь их хол АЗ хажууд ч гэсэн сугадах боломжгүй болхоор арай л ухаан алдаагүй бууж ирлээ.

За энэ чинь одоо юу билээ гээд бодлоо. Дахиад өөрийгөө зоригжуулах гээд баахан тоглоом алгасаж алгасаж нэг усан онгоцонд суулаа.

Аймаар савлуулаад. Суусан хүмүүс нь хашгирсан чинь улам өндөрт өргөж савлаад ээ бурхан гэж аймхай хүн чинь чарлаад л бас эвгүй болоод арай гэж амьсгаатай бууж ирлээ.

Дараа нь нэг тогоо шиг юм байхаар нь энэ муу одоо дээшээ нисэв л гэж бодоод давхиж очоод суучлаа. Өө тэгсэн чинь аймаар хурдан нааш цааш нь хэдэн тийш нь эргүүлээд бас биш болоод бууж ирлээ.

За тэгээд ер нь өөрийгөө өндөрт бол явахгүй юм байна. Галзуу хулгана, мулгана зүүдлээд ч хэрэггүй хүн байна гэж шийдэлд хүрлээ.

Дээрээс нь манай Их Сургуулийн дүлий багш яг энэ галзуу хулганын аюулгүй байдал гээд аймаар хичээл ороод техник бол хэцүү, мянган удаа үзлэг хийсэн ч техникийн алдааг урьдчилж харах боломжгүй гэж хэлээд дээрээс нь бас тэр бодогдоод ва ха ха ха ха.

За тэгээд тэр муу галзуу хулганыг бол хажуунаас нь харж л ирсэн. Би бол тэрэн дээр яагаад ч суухгүй юм билээ.

Эрэгтэй хүмүүс их өөр байдаг байхаа. Би бүр ума хум болчихоо шахаж бууж ирж байхад АЗ болхоор аль болхоор өндөрт гармаар байна гээд байгаан биш үү.

Би бодоод байдгын. 6 дугаар ангид байхад биеийн тамирын талбай дээр нэг өндөр турник сүлжиж явуулж дүн гаргаад нөгөө өндрөөс айдаг хүн чинь явж чадахгүй байсан чинь манай тамирын багш намайг цохиж аваад, хөдөөний хүн байж аймхай дээрээс нь аминдаа хайртай гээд осолдохгүй 3 тавьж дүн гаргаж билээ.

Тэр үеэс л өндөр юман дээр суух, мордох гэдэг бол бүтэхгүй юм байна гэдэг зан маань тодорчээ гэж...




No comments:

Post a Comment