Thursday, 18 February 2016

Чихэр шоко чихэр

Чихэр иддэггүй манайхаар дүүрэн чихэр шоко, хэн идхийн бэ?


Сая Цагаан сар болох гээд чихэр авах гэсэн чинь ноднингийн Цагаан сарын чихэр гэрт дүүрэн байхаар нь чихэр шоко авсангүй ээ.

Тэгсэн Цагаан сараар уртаашаа өргөөшөө 2 айлд очсон чинь бөөн чихэр шоко өгөөд, уртаашаа өргөөшөө 2 айл манайд ирхээр нь нөгөөхөө зөрүүлж өгөөд өгөөд бөөн чихэр шоко үлджээ.

Тэгэхээр нь сая Валинчийн өдрөөр шоког нь талыг нь хайлуулаад бундан хэлбэрт оруулчихсан талыг нь хайруулынхаа тавганд нааж байгаад угаасан ва ха ха ха. Бундан хэлбэрт шоког тэгж байгаад АЗ нэг өдөр гулгуулчих байхаа гэж найдаж байна. Гуйж байгаад гулгуулуулна даа.

Шинэ жилийн бас чихэр шоко энүүгээр нэг. Бас Төрсөн өдрийн шоко чихэр энүүгээр л нэг байна.

Хаяж чадахгүйм. Гадаа хэдэн ямаа байдаг бол гарч очоод өгчихгүй юу. Талх, боовны хэлтэрхий байвал шувуунд өгчихдийн. Чихэр шоко хаях ч хаашаа юмб дээ.

Би нэг хааяа гаатай чихэр амандаа хийж уусгадын. Сахар бүр ч идэхгүй. Уржнан Орос дэлгүүрээс 100 гр хатуу чихэр авсан түүнээсээ хааяа нэгийг амандаа хийж уусгадын. Дуусаагүй л байна.

Уг нь шоконы нэг жижиг нүд сардаа иддэг байсан чинь бүр идэхээ больчихжээ. Чихэр шоког урамтай иддэг хүмүүс байдаг тээн. Атаархмаар ч юм шиг.

Энэ АЗ уг нь гайгүй чихэр шоко идчихдийн байсан чинь бүр идэхээ больчихжээ. Гуйгаад ч идэхгүй юм. Надад ууссын байлгүй ва ха ха ха ха.

Манай ах их чихэр иднэ. Эхнэр нь яг тийм. Хүүхдүүд нь бүр их иднэ. Тэр хэд том жижиггүй бие биенээсээ нууж чихэр идсэн хүмүүс байды ш дээ. Тэднийхээр бөөн чихрийн маргаан ва ха ха ха.

Манайд харин эсрэгээрээ бие биенээсээ чихэр шоко идээд өгөөч гэж гуйсан хүмүүс л байх юм.

6 comments:

  1. Би л тэр урамтай иддэгүүдийн нэг бна даа. Ккк хичээлээ хийхгүй бжийж чихэр гэхээр орж ирээд коммент биччихлээ өнөөдөр хийнээ

    ReplyDelete
    Replies
    1. Энэ их чихэр шоког ирж идээчээ. Чи ер нь Монголд манай хөрш болоорой. Санаа амар нэг том авдар манайд тавьчих. Дүүрхээр нь танайд оруулаад өгч байч. Болж байгаа биз дээ хө.

      Delete
  2. Манайхан ч харьцангуй бага чихэр шоко өгөлцөж авалцахымаа бас ч гэж. Гэхдээ хүүхдийн баяр, шинэ жил гэх мэт баяруудаар хүүхдэд өгч байгаа бэлэг нуль чихэр шок байх юм. Хүүхэд байтугай би идэж чадахгүйм байлээ.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Баахан чихэр өгч байгаал шүд нь өвдөхөөр бүх шүдийг нь сугалж аваал. Энд ирээд шүдээ үзүүлсэн чинь 4 шүд авхуулсаныг хараад ухаан алдаж унав ш дээ эмч нь кккк.

      Delete
  3. Идэхгүй бсан нь дээр. Өнөөгийн хүн амын эрүүл мэндийн олон асуудлын ул суурь нь чихэр их хэрэглэдэг болсоных. Чихэр элгэнд архитай адилхан нөлөө үзүүлнэ шүү дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Өө тийм үү? Чихэр элгэнд муу нөлөө үзүүлдэг гэж сонсоогүй юм байна. Баярлалаа.

      Delete