Wednesday, 28 January 2015

Үйл хөдлөл үгнээс хүчтэй

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг дээр Б.Лхагвасүрэн гуай: "Би надад зам тавьж өгч байгаа хүнээс хайр мэдэрч амьдардаг гэж" яасан гоё хэлвээ.


Нээх нялуун нялзрай үгнээс биеийн хөдөлгөөн гэдэг их чухал гэдгийг хажуу өрөөний хүүхэн надад хэлснээс хойш тэр талын мэдэрхүй хачин ихээр ажиллаж байнаа.

Жишээ нь: Хонг Конг хүүхэн бид 2 бие биедээ нялуун нялзрай үг нэг ч хэлдэггүй. Гэхдээ бие биенээ үйл хөдлөлөөрөө хайрладаг. Манай хүн ч бас нэг эршүү хүн.

Өглөө хэн түрүүлж ирсэн нь нэгэндээ суудал авчихсан сууж байдаг. Нэг нь 5 минут л хоцрох юм бол өнөөдөр хичээлдээ ирэх үү гэж бие биен рүүгээ шуудан явуулдаг.

Өчигдөр би бараг анх удаа хичээлээс 5 минут хоцроод ороод ирсэн чинь манай хүн намайг харчихаад баярлаж байна гэж жигтэйхэн. Нээх хөөрхөн.

Өнөөдөр 10 минутын илтгэл тавьлаа. Намайг индэр дээр гараад ирсэн чинь манай багш нээх хөөрхөн хүрч ирсэнээ ТБ чи чанга яригч ашиглавал ашиглаарай. Энэ байна гэнээ. Үгүй ээ багшаа би зүгээр гэсэн чинь дахин дахин нээрээ юу, хэрэгтэй бол ашиглаарай гэж хэлсэн чинь миний бүр зүрх огшоол явчихсан.

Бодвол би хичээл дээр асуултанд хариулахдаа их сул дуугаар ярьдаг бололтой. Хөөрхөн ш дээ манай Хятад багш.

Хүнд сайн сайхан үг хэлэлгүй л яахав. Мэдээж гоё сонсголонтой л байлгүй яахав. Гэхдээ би тэр гоё үгнүүдийг жинхэнээсээ хэлэхийг хүсдэг. Худал хуурамч үгээр яахав дээ тийм биз дээ.

За тэгээд үйл хөдлөл гэдэг үгээр хэлж баршгүй агуу их хайр юм даа. Амаараа үг хэлдэггүй ч гэсэн үйл хөдлөлөөрөө асар их зүйлийг хэлж мэдрүүлдэг байх, хайрыг нь мэдрэх сайхан юмаа.

4 comments:

  1. сайхан үг хэллээ..
    амьдралаас хамгийн сайхныг олж хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй гэдгийг мэдэх үү кэкэ

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Сайн сайхныг олж харах гэж хичээж явнаа.

      Delete
  2. Ugeeree ch uil hudluluuruu ch neg negendee hair hundetgel mederuulj bas teriig ni mederch tsaash ni tugeej az jargal, hair hundetgeliin ginjin helhee helhej yavbal amidral ulam l gerel gegeeteigeer tsatsaraad baina daa

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байнаа. Хичээгээд л улам л сайн сайхан, гэгээлэг болгохыг хүсч байна даа.

      Delete