Ай хө зээ хө хоол моол төмпөн шанага гээд явчихаар ёстой дандаа муу авмаар хүн за авмаар бишээ авдаг хүн энд байнаа ва ха ха ха ха.
Та нар хааяа амтгүй хоол моол идмээр байвал над уруу утас цохиж байгаарай. Дороо шүү дээ ва ха ха ха ха ха.
За тэр яахав энэ хоол хийж сурах ажилыг би ерөөсөө сурья гэж боддоггүй байж билээ. За цаг нь болохоор л гэж бодоод хаясаар тойрсоор ирсэн чинь цаг гуай хаалга тогшдын байна.
Өө тэгээд одоо азтай ч хүн юмаа даа бид нар чинь. Энэ цахим махим байхгүй бол хаанаасаа юу зохиож хийж амьтан хүний ходоодыг баярлуулдын байгаан бүү мэд ш дээ тийм үү.
Энэ гоё ээж гэж ямар тасарцан хоол моол хийдэг буян нь дэлгэрч бутан чинээ сахал ургасан хүн юм бэ? Бас нөхөр нь ямар азтай юм бэ гэж мэгээд хадуурвал яажын.
Одоо тэгээд та нар минь тэр гоё моё хоол хийдэг арга чарганаасаа, донж монжноосоо хуваалцаарай. Би ёстой худгийн ёроолд л суужийн.
Цаг хугацаа болоод түрийвч зузаан бол баллахаар байна. Үгүй ээ энэ ёстой худлаа байна. Түрийвч нимгэн байх тусмаа юмханаар юм хийж сурхын байна. Урагшаа...
Ямар хүн мүнийг билээ ходоодоор нь энэ тэр гээд байды ш дээ. Уучил бурхан минь надад тийм авьяас алга. Өөрөө уйлсан хүүхэд уйлдаггүй бил үү.
Бурхан гуайд хандаж хэлэхэд нүгэл мүгэл их ховор хийдэг хүн ш дээ би чинь. Ариухан цагаахан. Харин хэд хэдэн хүнд амтгүй хоол хийж өгч ходоодыг нь л гомдоосон хүн шүү дээ. Үүнийг нүгэлд тооцохгүй биз дээ бурхан гуай. Та сайн бодоорой...
Амралтаараа одоо ийшээ тийшээ явна гэх биш дээ тэгээл унтаал цахим хэсээл байж байтал 7 хоног нь өнгөрчихсөн байна ш дээ. Чадах чинээгээрээ янз янзын юм хийх гэж туршиж үздийм үү гэсэн чинь өнөөдөр жаахан бүтэлгүйтээд урам хугарчихлаа байна.
Хүүшээ тэгсэнээс бодоод байсан чинь намайг хоол моол хийж өгөхөөр манай хэдэн эмэгтэй найзууд гоё моё болсоныг нь гайхды ш дээ. Тэр хүмүүс яанам бэ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Үнэнээрээ явбал туулай гүйцдэг болов уу яадаг бол...
Ай хө зээ хө ардын дууны Альгирмаа минь дээ гэж...
Олон жилийн дараа үүнийгээ уншиж баахан тас тас инээе байз бүр нүдэндээ харуулж байгаад...та нар бас сайн хэлээд өгөөрэй.
Би ч бүр хувь заяатайгаа эвлэрсэн шд. Заа одоо хоол хийх дуртай сайн хийдэг нөхөр л олж авъя гээд ккк. Би эгчийндээ ирчихсэн эгч баахан юм туршаал би тэрийг нь амтлаал суужна ккк
ReplyDeleteЭвлэрч болохгүй ш дээ ва ха ха ха ха ха. Би нь туршлага суучихаад зааж өгнөө за юу. За сайхан баярлаарай найзуушка.
Delete