Wednesday, 31 December 2014

2014 ондоо баярлалаа

Ёстой үр бүтээл, өгөөж дүүрэн сайхан он байлаа. 2014 ондоо маш их баярлалаа.




Баярын мишээл үзээл, орой бууз салатаа хийж иднэ гээл сууж байна. Та нар мину сайхан баярлаж байгаа биз дээ.

2014 оноо дүгнэж хэлбэл 3 улирал хичээлд амжилттай суужээ. Зуны гурван сар бүтэн ажиллалаа. Олон сайхан хүмүүстэй танилцлаа.

Олон сайхан шавьтай боллоо. Шавь нар маань бүгдээрээ эрдэм номоо сайн сурч багшийгаа баярлуулж байгаа.

Өчигдөр Монгол хэлний шавьтайгаа уулзаад баахан тоглоом тоглоод дараа нь хоолонд орсон чинь багшдаа баярласан сэтгэлээ илэрхийлж байна гээд хоолонд даадаг юм байна. Нээх хөөрхөн баярлалаа гээд л бөхөлзөөд байсан. Шавьтай хүн сайхан юмаа.

Англи хэлний шавь маань долоо хоног бүр багш уруугаа цахим захидал илгээгээд сар хүрэхгүй хугацаанд маш сайжирч байгаа.

Ирэх ондоо МБ-ийн шавиа улсын сайхан бичгийн уралдаанд амжилттай сойчихвол болох нь тэр.

Завгүй ажил, хичээлтэй сайхан жил байлаа. Ирэх он үгээр хэлж үзгээр бичишгүй аз жаргалыг авчирна гэдэгт итгэж байна.

2014 ондоо маш их баярлалаа.

2015 он минь улам их үр өгөөжөө хайрлана гэдэгт итгэж байна. Сургуулиа төгсөнө. Ажил амьдралын шинэ гараанууд эхлэнэ. Шинэ оноо халуун дотноор угтан авцгаая.

Та бүхэн мину сайхан баярлаарай :)



6 comments:

  1. Shine onii mend hurgey! ireh ondoo tugsuud ajildaa orood 2-3 boyfrienduud amjuulaad lag lag amjuulahiig yuruuy!! ;) (shavia ch boyfriend bolgoj bolno Kanadiin huuliar buren zuvshuurdug!)

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Шинэ ондоо бут авна биз дээ. Ва ха ха ха юун олон залуучууд вэ? Шавь бол шавиараа л үлдэнэ шүү дээ ккк. Ёс суртахуунд үл нийцхийн байна гэж мэгээд ккк.

      Delete
  2. shine onii mend saikhan minee. buh zuild ni amjilt husie.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа найзаа. Улс орноо хөгжүүлээд сайн сууж байгаарай хө.

      Delete
  3. шинэ оны мэндийг хүргэяаа их ажил амжуулссан байаа

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Шинэ ондоо бут аваарай.

      Delete