Эмэгтэй хүн бүр ийм мөрөөдөлтэй байдаг юм болов уу? Эсвэл хэсэг бүлэг хүмүүс ийм юм болов уу?
Нөгөө олон их, хязгааргүй мөрөөдөл дунд чинь хувцасаа өөрөө хийж өмсөх бодол харваал ороод ирлээ ш дээ.
Би ямар нээх брэнд мэрэнд юмны үнэ цэнэ хөөх биш, биед эвтэйхэн бас химийн будаг багатай даавуу материалаар хийсэн хувцас байхад л болоод явчихдаг хүн.
Ялангуяа би нэг хүмүүсийг дуурайж биш харин ч хүмүүсээс сондгойрч хувцасламаар санагддаг ш дээ.
Одооноос бага багаар юм хийх гэж оролдноо. 3 жилийн өмнө Кюбэк улавч нэхэх гэж хэд хэдэн удаа хөвж байж сурсан. Бас тэгж байгаад л сурчих байлгүй дээ тиймээ.
За одоо ч энд зүү, утаснаас өөр юм алга. Тэгэхээр нээх том юм яриад яахав. Яваандаа нэг хуучин хувцас ялангуяа өмсдөггүй хувцасаа задлаад өмдий нь юбка болгоод, цамцы нь майк болгоод энэ тэр янзлаад өмсчихдөг болвол болоо ш дээ тийм биз дээ.
"Юмханаар юм хийх" гэдэг чинь уг нь миний уриа л даа. Одоо байгаа боломжиндоо тохируулаад нэг оймс янзлах санаа байна. Уг нь нээх сайхан тэмээний ноосон оймс. Хөөрхий 1 жил өмсөөл будаа боллоо. Гэтэл шилбэний хэсэг нь сайхан хэвээрэй. Нээх сайхан дулаахан байдаг юм.
Тэр шилбэний хэсгийг нь тайраал нээх хөөрхөн оймс ч юмуу тийм юм хийнээ. Хийчээд та нарт үзүүлнээ.
Тэгээд дараа нь юбка уруу орноо. Би ер нь хормойтой юм өмсдөг хүн юбка, даашинз 2 сайн хийдэг болчихвол ванлий л юм шиг байна.
Ялангуяа би гэдэг хүн нээх их юм хадгалды ш дээ. Хав дарна шүү дээ. 5 жил хааяа нэг өмссөн хувцас байхын. Хаях гэхээр шинэ юм шиг өмсөх гэхээр бас арай л болохгүй юм. Тиймэрхүү юмыг юм болгоод болгоод урлаад урлаад, шаглаад шаглаад явчихнаа яадын.
huuchin huwtsas zasaj yanzlah tuhai zunduu bloguud bgaa, newdress a dat gd blog bii ter huuhen yostoi goyo yanzaldag. :) 364 udurt 365 uur huwtsas umsdug, dandaa huuchin huwtsas 1$ awaad zasaad umschihdug. :)
ReplyDeleteӨө тийм үү ямар гоёын. За харьж байгаад нэг оёдолын машин авч байгаад үзэж тарнаа. Баярлалаа хө.
DeleteEne yostoi meriilttei asar sain ohin shuu, shuud heregjuuleed yavchihdagiin.
ReplyDeleteNadad oyj hatgadag avyas algaa, tegeed hicheeh ch ugui yum daa.
Saruul uhaanii Byambaa geel uran Dumaa bnaa. Yasan ch hurdan, saihan oyj nehdeg yum.
Ха ха ха одоохондоо хэрэгжүүлж эхлээгүй байнаа. Шалгалтаа дуусахаар оймсоо янзална. Айлын хүүхдэд бас улавч нэхнэ. Ажил их байнаа.
DeleteТа харин мэдрэмж сайтаа юм чинь оёж хатгая гэвэл авьяастай юм биш үү. Би бол авьяас 1 хувь мэрийлт 99 хувь гээд л зүтгэдэг хүн шүү дээ.
Тэр Уран Думаад чинь шавь орноо.