Wednesday, 23 April 2014

1000

Нэг мянган оюутан зэрэг шалгалт өгөх чинь их сүртэй юм байнаа.

Ямар сайндаа Итали бид 2 шалгалтнаасаа биш өрөөнөөсөө, олон оюутнаас сүрдэхийм байна гэж байхав дээ.

Хичээлээ сонгодог болохоор ерөнхий хичээлүүд их олон оюутантай байх юмаа. Түрүү 7 хоногт өнөөдөр бас 1000 оюутантай зэрэг шалгалт өгөв.

Торонтогийн хамгийн том заалыг манай сургууль түрээслэчихсэн. Гэтэл нөгөө 1000 хүн багтдаг заал нь тэндээ бол зүгээр л булан юм байна.

Дотор нь бүтэн цаг төөрч байж, шалгалт авах ангидаа ирлээ. Заал нь ёстой үнэн том.

1000 оюутан зэрэг нэг шалгалт эхлэнэ гэхэд 6 минут л товолсон цагаасаа хоцорлоо шүү дээ. Ширээ болгон кодтой. Зөвхөн өөрт оногдсон кодтой ширээн дээр сууна.

Шалгалтан дээр малгай өмсөж болохгүй. Цэвэр ус ундаа ширээн дээрээ байлгах бол зөвхөн тунгалаг шил саванд хийсэн байх ёстой.

Ширээн дээр байх ёстой зүйлс, ширээн доогуур байх ёстой зүйлс гээд мөн ч их дүрэм журамтай шүү дээ.

1000 оюутан чинь одоо 4 өөр төрлийн хичээлийн оюутнууд байгаа юм. Тэгээл ид дундаа энэ чинь юу билээ а бил үү б билүү гэж бодож байтал микрофоноор орилно.

Тэр кодтой тийм хичээлийн тэр хуудсанд байгаа үгийг ингэж залруулж байнаа л гэнэ. Тэр болгонд би бол сатаараал явчиж байгаам.

Аймаар гуалиг урт ширээтэй. Нэг ширээн дээр 2 өөр  төрлийн хичээлийн оюутныг суулгана. Эгнээ бүрт нэг хөндлөнгийн хянагчтай. Тэд нар ч бас сүртэй гэж юүхэв.


Том байшин савнаас авхуулаад бараанаас нь сүрдмээр юм их юмаа. Яагаад ч юм нээх том тийм заал барьмаар санагдав хэ хэ хэ хэ.

2 comments:

  1. kk hoorhon shde, tom zaal bariarai, shalgaltaa onts ogoorei :)

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Том гэр барьнаа. Одоо 2 үлдсэн тэгээд амарлаа.

      Delete